Израилчүүд сэтгүүлчдийн майхныг бөмбөгдөж Аль-Жазирагийн сурвалжлагч Анас аль-Шариф нарын 5 сэтгүүлч алагджээ
Израилийн цэргүүд Газа хотын аль-Шифа эмнэлгийн гадаа байрлаж байсан хэвлэл мэдээллийнхний майханд цохилт өгөхдөө Аль-Жазира телевизийн сурвалжлагч Анас аль-Шариф зэрэг таван ажилтанг устгасан байна.
Израилийн арми уг аллагын хариуцлагыг өөртөө хүлээсэн бөгөөд "аль-Шарифыг Хамас бүлэглэлийн зэвсэгт жигүүрийн ангиудыг удирдсан" гэж худал мэдүүлсэн байна.

Анас аль-Шариф дайн эхэлснээс хойш тэнд сурвалжилга хийж байжээ.
Мөн “Аль-Жазира” сувгийн сурвалжлагч Мохаммед Крейке, зураглаач Ибрахим Захер, Моамен Алива, тэдний туслах Мохаммед Ноуфал нар халдлагад өртөн амь үрэгджээ.

Media source: Al-Jazeera
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.