Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар хууль зөрчин автобусны буудал дээр барилга барих зөвшөөрөл олгожээ!

Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар хууль зөрчин автобусны буудал дээр барилга барих зөвшөөрөл олгожээ!

Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар хууль зөрчин автобусны буудал дээр барилга барих зөвшөөрөл олгожээ!

Тус газрыг БГД-ийн 11-р хороо буюу Ахуйн үйлчилгээний автобусны буудлын 246м2 талбайд "Сансара трейд" компанид үйлчилгээний зориулалтаар барилга барих зөвшөөрлийг наадмын өмнө олгосон байна.

Үүнээс үүдэн “Сансара трейд” гэх компани маш олон хууль журам, хотын стандарт зөрчин автобусны буудал дээр барилга барихаар улайрч байна! Тус компани нь шөнө дөлөөр “Юнимед” эмнэлгийн барилгын даланг тулган ухаж эхэлснээс үүдэн тус эмнэлгийн далан цуурч, хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрчээ. Улмаар авто замын улаан шугам давж, төв магистрал шугамын хамгаалалт бүхий, автобусны буудал дээр барилгын газар шорооны ажил эрэлснээс үүдэн яван зорчигчдын амь насанд ч эрсдэл үүсэх нөхцөлд хүрээд байна. [su_quote]“Барилга барих ямар ч боломжгүй” гэх МХЕГ-ын болон холбогдох бүх байгууллагын дүгнэлтийг 2016 онд гаргасан бөгөөд тус газар нь төв замын улаан шугам руу давж, төв магистрал шугамын хамгаалалт дээр, автобусны буудал дээр буюу иргэд, явган зорчигчид маш ихээр зорчдог бүс юм. [/su_quote]

Гэвч Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга Н.Дарханбаяр гэгч гарын үсэг зуран, барилга барих зөвшөөрөл олгосон нь албан тушаал, эрх мэдлийн нөлөө орсон байж болзошгүй асуудал юм. Барилга барихаар улайрч буй "Сансара трейд" гэх компанийг өмнө нь Баянгол дүүргийн ТҮК-ийн захиралаар ажиллаж байсан н.Батсайхан болон В.Баяр-Эрдэнэ гэх хүмүүс эзэмшдэг бөгөөд тэд албан тушаал, танил талаа ашиглан хээл хахууль өгч хууль бусаар барилгын зөвшөөрөл авсан байх магадлалтай хэмээн харагдахаар байна. Уг асуудлаар “Юнимед” эмнэлэг Хотын дарга Х.Нямбаатарт хандан шаардлага хүргүүлжээ.

Тус газарт барилга барих боломжгүй гэх дүгнэлтүүдийг зургаар хавсаргав.

0f1629b9 c133 4434 bd20 7456fda309c0 225x300

мхег3 225x300 дулаанk 225x300 мхег 225x300

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.