Түймрийн голомтод ажиллаж байгаа 472 хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ

Түймрийн голомтод ажиллаж байгаа 472 хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ
[su_quote]Сэлэнгэ аймгийн Мандал, Хүдэр, Ерөө суманд гарсан ой, хээрийн түймрийн голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Онцгой байдлын байгууллагын эмч нарын бүлэг газар дээр нь үзүүлжээ.[/su_quote]
Эмч нарын бүлгийг ОБЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын ахлах мэргэжилтэн, ахмад С.Даваацэрэн ахалж, НОБГ, Үндэсний аврах бригад, 113 дугаар ангийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр 10 хоногийн хугацаанд ажилласан байна.
526548359 1198452008976690 4825752391482532266 n 300x225 527576823 1198451755643382 2158023844371619453 n 300x225 527634302 1198451752310049 3758022698409593380 n 225x300 528918685 1198452062310018 1119169329956829558 n 300x225
Түймрийн голомтод ажиллаж байгаа Онцгой байдлын байгууллага, сум, орон нутгийн мэргэжлийн анги болон бусад байгууллагуудын нийт 472 хүнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, тухайн хүний биеийн онцлогт тохирсон эмчилгээг хийх ажлыг зохион байгууллаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.