Явган хүний замыг монголд үйлдвэрлэсэн хавтангаар сольж байна хэмээн худлаа ярьсан уу?

Явган хүний замыг монголд үйлдвэрлэсэн хавтангаар сольж байна хэмээн худлаа ярьсан уу?

[su_quote]Нийслэлийн орлогч Т.Даваадалай явган хүний замыг солих ажилд дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж ажиллаж байна хэмээн мэдэгдсэн.

Тухайлбал, Саппоро хүртэлх явган хүний замын тохижилтыг “Үүдэн чулуу” ХХК-ийн үйлдвэрлэсэн чулуу, бордюрыг ашиглаж байна гэжээ. [/su_quote]

Мөн НЗДТГ-ын хэвлэл мэдээллийнхний өгсөн мэдээллээр "ТАСО гэх монгол компани Саппорогоос Баруун 4 зам хүртэлх явган замыг өөрийн үйлдвэрлэсэн чулуугаар хийж байна. Талбайн эргэн тойрны явган замыг ТАСО-ын чулуугаар Хэрмээдэй гэж компани хийж байна" гэсэн тайлбайр өглөө.

Гэвч ТАСО компанийн захиралд Т.Отгонбаяр гэх хүн ямар нэгэн тендерт ороогүй, хятад бичигтэй чулуугаар ханган нийлүүлэт хийгээгүй хэмээн мэдэгджээ.

Тэрээр, "төсөл хэрэгжүүлэгч компаниуд өөрсдөө чулуугаа хаа нэгтээгээс татан авалт хийсэн байна. Манай чулуу биш! Би тэр хятад бичигтэй чулууг ханган нийлүүлэлт хийгээгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна!" гэжээ.

Мөн цахим хуудас дүүрэн хятад бичигтэй, боож багласан дүүрэн хавтангуудын зургийг иргэд дэлгэж байгаа бөгөөд "монголд хэзээ ч ийм сав баглаа байхгүй, ийм чулуу ч гарахгүй" хэмээн баталсаар байна.

GxePCnDboAA06eJ 190x300 GxeaNpEaYAAKwgA 226x300

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.