Э.Золбаяр: Төсвийг БОДЛОГО хэмээн хармаар байна!
[su_quote]2026 оны төсюийн төсөлд иргэдээс санад авахаа Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар мэдэгдсэн. Энэ дагуу иргэд саналаа явуулж эхэлжээ. Тухайлбал Capital Мarketing Mongolia компанийн захирал, эдийн засагч Э.Золбаяр дараах саналуудыг явуулжээ. [/su_quote]
-Төсвийг юунд хувааж үрэх вэ гэдгээс илүү харах нь л чухал байна. Төсөв бол юун түрүүнд манай УИХ, засгийн бодлогын гол хүч, арга хэрэгсэл байх ёстой. Үүнд 3 зүйл дурдья.
1. Эдийн засгийн өсөлтийг дэмжих, тогтворжуулах ТӨСВИЙН БОДЛОГО
-Төсвийг батлахдаа тухайн үеийн эдийн засгийн гадаад, дотоод орчин нөхцөл байдлыг сайтар шинжиж батлах ёстой. Монголын хувьд түүхий эдийн үнэ өндөр үед төсвийн зарлагыг дагаж огцом нэмэгдүүлж улмаар эдийн засгийг хэт халааж, харин түүхий эдийн үнэ унахаар дагаад төсвөө танаж эдийн засгийг улам хөргөдөг алдаагаа давтсаар байна. Энэ жил ч ялгаагүй.
[su_quote]Уг нь өнгөрсөн жилүүдэд нүүрсний үнэ өндөр байхад төсвөө хэт тэлээгүй танагтай явсан бол одоо харин ч төсвөө танах биш төсвийн зарцуулалтаа нэмж эдийн засгаа тэтгэх байлаа...[/su_quote]
2. Зорилтот зах зээлүүдийг дэмжих ТӨСВИЙН ХӨШҮҮРЭГ
[su_quote]-Улс оронд дэмжлэг хэрэгтэй байгаа салбаруудаа төсвөөрөө дамжуулах хөшүүрэгдэж дэмжиж, хөгжүүлэх бүрэн боломжтой. Одоогийн манай төсөв бол барилга, бүтээн байгуулалт л дэмжсэн төсөв.[/su_quote]
Тэгэхээр үүнийгээ дагаад барилгын салбарт л мөнгө эргэлдэж буй. ЖДҮ-г дэмжмээр байгаа бол, ногоон тогтвортой хөгжлийг дэмжмээр байгаа бол, эрчим хүчний салбарыг дэмжмээр байгаа бол төсөвтөө тодорхой хөшүүргүүдийг суулгаж өгөх хэрэгтэй. Хөшүүрэг гэдэг нь тодорхой татварын хөнгөлөлтүүд, маш тодорхой татаас, хөнгөлөлттэй зээлүүд юм. Манайд байдаггүй биш байгаа ч үр ашигтай хэрэгжүүлж чадахгүй байна даа.
3. Урт хугацааны хөгжлийн бодлогодоо нийцсэн ХӨГЖЛИЙН ТӨСӨВ
[su_quote]-Энэ дундаа боловсрол, эрүүл мэнд гэх мэт ирээдүй рүү чиглэсэн нийтийн салбаруудын хөгжлийг орхигдуулж хэрхэвч болохгүй. Мөн хэрэв манайх дунд, урт хугацааны хөгжлийн бодлого байдаг бол түүндээ төсвөө нийцүүлэх хэрэгтэй.[/su_quote]
Энэ мэтээр төсвийг БОДЛОГО хэмээн хармаар байна. Төсвийг тэлэх нь эдийн засгийн онолын хувьд буруу биш ч Монголын хувьд төсвийн үр ашиггүй байдал хэрээс хэтэрчээ.
ҮР АШИГГҮЙ ТӨСЛҮҮД:
14 мега, Нийслэлийн 24 төсөл цаашлаад хэчнээн ч том, жижиг төсөл байгаа юм. Мөн Монголд яг одоо хэдэн ХОТ байгуулаад байгаа юм бэ? Энэ бүхэнд маш их хөрөнгө үргүй зарцуулагдаж байна. Нэг сумын сургуулийг төсвийн хөрөнгөөр барих гэж л 3 жил болж тендерийг хэд хэд зарлаж байгаа нь өөөө төсвийн үр ашиггүй байдал. Нийслэлийн бордюрыг хэд солиод байгаа юм бэ? гэх мэт...
Тэгэхээр ТӨСВИЙН БОДЛОГОтой болоод түүнийхээ хэрэгжилт, зарцуулалтад хяналтаа сайн тавьдаг болоход анхаарах хэрэгтэй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.