Хотын дарга Х.Нямбаатар хятадын талаас юуны учир хүндэт тэмдэг гардав?
Хотын дарга Х.Нямбаатар БНХАУ-д айлчлал хийжээ. Тэрээр энэ үеэрээ Бээжин хотын даргатай уулзсан бөгөөд Хятадын Коммунист намын байж болох албан тушаалтнаас хүндэт тэмдэг гардан авчээ.
Чухам юуны учир, ямар шалтгаанаар энэхүү хүндэт тэмдгийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын захирагчид гардуулсан талаар мэдээлэл огт нийтлэгдээгүй байна.
Харин монголчуудын дунд Хотын дарга Х.Нямбаатар нь хятадын олон компани аж ахуйн нэгжид найр тавьж зам гүүр бариулах тендерийг өгч, хятад ажилчдыг монголд оруулах гэх мэт хятад талыг баритмталсан бодлого явуулж байгаа учир энэхүү хүндэт тэмдгийг өгч байна хэмээн таамаглаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.