УИХ-ын тогтоол зөрчсөн ч Х.Нямбаатар 225,9 тэрбумаар хятадаас нүүрс авах тендер нээжээ

УИХ-ын тогтоол зөрчсөн ч Х.Нямбаатар 225,9 тэрбумаар хятадаас нүүрс авах тендер нээжээ

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар энэ өвөл Улаанбаатар хот шахмал түлш түлэхгүй, урдаас хөршөөс 225,9 тэрбум төгрөгөөр хүрэн нүүрс худалдаж авч түлнэ хэмээн мэдэгдсэн.

Гэвч энэ нүүрс нь илүү эрсдэлтэй талаар УИХ-ын зарим гишүүд мэдээлж, анхааруулж УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан ч нүүрс худалдаж авах тендерээ зарлажээ.

524639926 9996546330413292 3101367243784692637 n 281x300

Уг тендерт нь хятадын нэг л компани саналаа ирүүлсэн байна. БНХАУ-ын Шанси нүүрс химийн үйлдвэрийн Шенмү энержи девелопмент ХХК 225,9 сая төгрөгөөр ирүүлжээ.

Гэвч Хотын даргын энэхүү нүүрс худалдаж авах захирамж нь УИХ-ын 53-р тогтоолыг зөрчиж байгаа юм. Тус тогтоолын 11-рт ...төсвийн хөрөнгөөр зуух, яндан, түлш зэрэг агаарын бохирдлын эсрэг эх үүсвэрийг санхүүжүүлэхгүй байх..."-ийг даалгасан байдаг.

0f1629b9 c133 4434 bd20 7456fda309c0 225x300e1ddf9ed d3e3 4682 a6b3 cb60b84e180d 1 225x300e894c960 3adc 4f42 8871 c9a163628f68 225x300

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.