Хөгжлийн банкны хэргээр ял сонссон Б.Будхүү гэгч ялаа эдлээгүй юу?
Өнгөрсөн оны 03-р сард болсон Хөгжлийн банкны хэрэгт ял шийтгүүлсэн зарим алба хаагчид ялаа эдлээгүй талаар зарим иргэд асуудал хөнджээ.
Тухайлбал, Хөгжлийн банкны хэрэгт хорих ял сонссон Б.Будхүү ял эдлэхдээ жолоочийн хамт ирсэн бөгөөд ял эдлэх эхний өдрөө ирж нэг хоночихоод 2025 оны 4 сард суллагдахынхаа өмнө ирж бүртгүүлсэн талаар нэгэн хоригдол ярьжээ.
Хэрэв энэ үнэн бол ШШГЕГ ял эдлүүлэх ажиллагааг ялгавартай гүйцэтгэдэг, эрх мэдэл, албан тушаалтнууд ялыг эдлүүлдэггүй ч байж магадгүй гэх хардлага төрүүлж байгаа юм.
Хэргийг сануулахад Хөгжлийн банкны гэх хэрэгт 80 хүн, 4 хуулийн этгээдийг оролцуулсан шүүх хурал өнгөрсөн оны 3-р сард дүнгээ гаргаж, 48 хүнийг цагаатгаж, 32 хүн 4 хуулийн этгээдэд ял оноосон байдаг.
Шүүгдэгч Б.Батбаяр, Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбаатар, Б.Будхүү, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан, Б.Чойжилжалбуу, Б.Даажамба, Ж.Ганхуяг, Б.Шинэбаатар, Э.Эрдэнэ, Ц.Баярсайхан, Г.Цолмон, Ц.Баатарбилэг, Х.Баттулга, Ш.Бүтэд, Н.Сүхболд, Т.Болдмаа, Б.Мөнхтөр, Г.Байгалмаа, Б.Батбаатар, Ч.Өлзий, Г.Батдорж, Я.Батцэцэг, Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ, П.Мягмардорж, Ё.Баатарбилэг нарын 32 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч хуулийн этгээд “НВЦ” ХХК, “Хааны Харгуй” ХХК, “Инжир” ХХК, “Ган-Хүдэр Орд” ХХК-иудыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.