“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Өнөөдөр Төрийн далбааны өдөр тохиож байна. Энэ өдөр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид уламжлал ёсоор цэргийн ёслолын жагсаалаар Төрийн далбаанд хүндэтгэл үзүүллээ.
Төрийн далбаа болон Зэвсэгт хүчний Жанжин тугийг хүндэтгэлийн байранд залсны дараа Батлан хамгаалахын сайд Д.Батлут бие бүрэлдэхүүнтэй мэндчилж,  Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхэд цэргийн ёслолын жагсаал эхлэхэд бэлэн болсон тухай илтгэлээ.

Төрийн далбааг мандуулах үед хөгжимд Төрийн дуулал эгшиглэж, 21 удаа ёслолын буудлага үйлдэн хүндэтгэл үзүүллээ.  

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх ард иргэд, цэргийн ёслолын жагсаалд оролцож байгаа бие бүрэлдэхүүн, үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, зочдод  хандаж үг хэллээ.

 515908856 1340194164136925 6813063849052660026 n 1 300x200

Тэрбээр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болсон “Төрийн далбааны өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүллээ.

[su_quote]Туурга тусгаар улсынхаа эрх чөлөөт байдал, өнөд оршин тогтнохын илэрхийлэл, монгол түмний баатарлаг түүх, эв нэгдэл, цог хийморийн бэлгэдэл болсон Төрийн далбаагаа эрхэмлэн дээдлэх эх оронч үзэл, үндэсний бахархлыг ард иргэд, залуу үедээ төлөвшүүлэхэд энэ ёслолын утга учир оршдогийг хэлэв.[/su_quote]

Тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэх, ард түмнийхээ эрх, эрх чөлөөг хангах, өв соёл, түүх уламжлал, ёс заншлаа дэлхий дахинд сурталчлан таниулж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх, төрт ёсоо хүндэтгэн дээдлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх үндэсний хэмжээний ёслол болсныг тэмдэглэлээ. Мөн ёслолын жагсаалд оролцож буй төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдад амжилт хүсэж, ард түмэн, үе үеийн эх орончид, ахмад дайчид, энхийг сахиулагч нарт талархал илэрхийллээ.

Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 23 салбар, түүний дотор Москва хотноо болсон Ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд улсаа төлөөлөн оролцсон цэрэг эрс, Төрийн хүндэт харуулын дайчид, 2 морьт салаа, Улаанбаатар цэргийн хүрээний нэгдсэн найрал хөгжмийн гээд нийт 1,400 гаруй цэргийн алба хаагч оролцлоо.

Морьт цэргүүд Хүннү гүрэн, Их Монгол Улс, Богд хаант Монгол Улс, Ардын журамт цэрэг, Ардын армийн туг болон Төрийн далбааг залан явснаар “Төрийн далбааны өдөр”-т зориулсан ёслолын жагсаал өндөрлөлөө.

Цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалыг Зэвсэгт хүчний Жанжин штабын Нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр командаллаа.

517361888 1115301063956249 4101830491510750181 n 1536x1023 1 300x200

Жагсаалыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, олон улсын байгууллагын төлөөлөгчид, ахмад дайчид, иргэд, жуулчид үзэж сонирхлоо. 2009 оноос хойш жил бүрийн 07 дугаар сарын 10-ны энэ өдөр Төрийн далбаагаа мандуулж, хүндэтгэл үзүүлж ирсэн уламжлалтай. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал бөгөөд Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл билээ. Төрийн далбаан дээрх Соёмбо нь улс орон эгнэгт мандан бадарч, ард түмэн нь эв найрамдал, шударга ёсыг сахин, өнөр өтгөн, өнөд цэцэглэн хөгжих гүн утга агуулдаг юм.

517347223 661288283602694 5181927718964867686 n 1024x682515158899 1637332666954836 72968481906805713 n 1024x683517343756 756042517111228 3596749007701923435 n 1024x682518603913 705836045694247 7790879147590917822 n 1024x682516467917 755090720409170 3515613814715304818 n 1024x682518720927 1042532481393439 8875834126729040480 n 1024x682517361888 1115301063956249 4101830491510750181 n 1024x682515764667 763288683353581 2509388277410533706 n 1024x682515386721 1380073466436967 8276553494774088817 n 1024x682518239433 721639893839698 8802494326842768606 n 1024x682515585276 2243160726102691 8381618597893533819 n 1024x682516134182 1690343521640463 7295994635831516114 n 1024x682516846822 623977394040433 5664788207305003163 n 1024x682515145126 1280623263635946 2138689197881756758 n 1024x682516233784 9445681752201546 9109592720615489263 n 1024x682515589713 1421710898869401 8987212976330119662 n 1024x682518002578 2911665379035206 3774978066582127180 n 1024x683516499556 2022990214897016 8536639198198922858 n 1024x682515367599 1077883603826052 178159849949186122 n 1024x682518727291 768598429075657 4886811229274977022 n 1024x682517361888 1115301063956249 4101830491510750181 n 1 1024x682

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.