Хотын дарга Х.Нямбаатар түгжрэл бууруулахад зарцуулах 910 тэрбумын өрийн баталгааг Засгийн газраар гаргуулна
Түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд Хотын дарга 260.3 сая ам.доллар буюу 910 тэрбум төгрөгийн өрийн баталгаа гаргах зөвшөөрлийн тогтоолыг УИХ-д өргөн барьжээ.
Ингэснээр Улаанбаатар хот өмнө нь зарцуулсан 500 сая доллар дээрээ нэмж 260 сая долларыг бонд хэлбэрээр босгож, зарцуулах гэж байна. Уг мөнгөөрөө “Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжүүлэх бөгөөд хотын төвийг тойруулан тээврийн урсгалыг дамжуулах нь түгжрэлийг бууруулах гол шийдэл гэж үзэж байгаа аж.
Уг шинэ тойрог хурдны зам барьснаар авто урсгал хотын зах хэсгээр шууд холбогдож, төвийн дүүргүүдийн хөдөлгөөний ачаалал мэдэгдэхүйц буурах нөхцөл бүрдэнэ гэж тооцоолж байна. Судалгаагаар замын сүлжээг өргөтгөн, шинэ замуудыг нэвтрүүлснээр гол гудамжуудын түгжрэл дунджаар 20 хувиар буурах боломжтой гэж үзжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.