Япон Улсын Эрхэм дээд Ханхүү Акишинономия, Гүнж Кико нар 2002 онд Монгол Улсад айлчилж байв
[su_quote]Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад айлчлах гэж буй Япон Улсын Эзэн хаан Нарухито, Эрхэмсэг дээд Хатан Масако нар өнөөдөр Монгол Улсад бууна. [/su_quote]
Тэрээр өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын урилгаар Япон Улсын Угсаа залгамжлагч Хунтайж Нарүхито манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Монгол Улс дахь “Япон жил”-ийн хүндэт зочны хувиар 2007 оны 07 дугаар сарын 10-17-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийсэн байдаг.
Харин түүнээс өмнө буюу 2002 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн урилгаар Япон Улсын Эрхэм дээд Ханхүү Акишинономия, Гүнж Кико нар 2002 оны 06 дугаар сарын 19-28-ны өдрүүдэд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн байна.
Айлчлалын хүрээнд Эрхэм дээд Ханхүү Акишинономия, Гүнж Кико нар Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, гэргий А.Оюунбилэг нарт бараалхаж, Ерөнхий сайд Н.Энхбаяр, Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуунтай тус тус албан ёсны уулзалт хийсэн.
Хүндэт зочид Үндэсний түүхийн музей, Байгалийн түүхийн музей, ШУА-ийн харьяа Палеонтологийн лаборатори, Гандантэгчэнлэн хийд, Богд хааны өвлийн Ордон музей, Чойжин ламын сүм музей, Соёл урлагийн их сургууль, 23 дугаар сургууль, Хүүхдийн урлан бүтээх төв, Хүүхэд асран хүмүүжүүлэх төв, Сүрьеэгийн тандалт, судалгааны төв, “Говь” үйлдвэр, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Дамбадаржаа дахь Япон иргэдийн дурсгалын цогцолбор болон Төв, Өвөрхангай, Архангай, Булган, Дорноговь аймгуудад зочилж байжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.