Монгол Улсад айлчлах гэж буй Япон Улсын Эрхэм дээд Хатан Масако гэж хэн бэ?
[su_quote]Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын эзэн хаан Нарухито, Япон Улсын Эрхэм дээд Хатан Масако нар энэ сарын 06-нд айлчлах гэж байна. Бид Япон Улсын Эзэн хаан Нарухитогийн танилцуулгыг хүргэсэн бол энэ удаад Эрхэм дээд Хатан Масаког танилцуулж байна. [/su_quote]
Масако Хатан 1963 оны 12 дугаар сарын 09-нд Токио хотод төрсөн. 62 настай.
АНУ-ын Белмоны ахлах сургуулийг 1981 онд, Харвардын их сургуулийн Эдийн засгийн тэнхмийг 1986 онд, Оксфордын их сургуулийг 1990 онд тус тус төгссөн. Япон Улсын Гадаад хэргийн яаманд 1986-1993 онд ажилласан.
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Япон Улсын Эрхэм дээд Хатан Масако нар сүй тавьсан тухайгаа 1993 оны 01 дүгээр сарын 19-нд олон нийтэд зарласан.
Угсаа залгамжлагч Хунтайж Нарүхитотой 1993 оны 06 дугаар сарын 09-нд гэрлэсэн. Хуримын ёслолд нь Европын Хааны угсааныхан болон олон улсын төрийн тэргүүн нар оролцож байсан.
Эрхэм дээд Хатан Масако Японы Улаан загалмай нийгэмлэгийн Хүндэт ерөнхийлөгчөөр 2019 оноос хойш ажиллаж байна.
Эрхэм дээд Хатан Масакогийн эцэг Овада Хисаши нь Олон улсын шүүхийн шүүгч, Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд, Япон Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн албыг тус тус хашиж байсан.
[su_quote]Тэрээр Эзэн Хааныг Угсаа залгамжлагч Хунтайж байх үеэс 30 гаруй улсад хамтдаа айлчилж, Япон Улсад айлчилж буй гадаадын дээд, өндөр түвшний албан тушаалтнуудтай уулзсан.[/su_quote]
Хатан Масако англи, герман, франц хэлийг өндөр түвшинд эзэмшсэн нэгэн ажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.