"Сэргэлэн" экспедиц Халх монголчуудын бичиг соёлын түүх VIII зуунаас эхлэлтэй гэж тогтоожээ

"Сэргэлэн" экспедиц Халх монголчуудын бичиг соёлын түүх VIII зуунаас эхлэлтэй гэж тогтоожээ

[su_quote]Сэргэлэн интернэшнл экспедиц ТББ-ын судлаачид Халх монголчуудын бичиг соёлын түүхийг XIII зуунаар урагшлуулсан талаараа ярьжээ. [/su_quote]

Түрэг төрөөс бичиж үлдээсэн Көлтигэн бага бичээсийг тэд хэлзүйн үүднээс судалж тайлбарлажээ.

Көлтигэн бага бичээст давтагдсан тоогоор нийт 403 үг орсон бөгөөд  давтагдаагүй 187 үг оржээ. Эдгээр үгсийн 86,5 хувь нь өнөөгийн халх түмний үгс байгааг тогтоожээ.

Нийт 16 тийн ялгал уг бичээст байна. Бүгд Халх түмний тийн ялгал болно. 9 үйлийн явц уг бичээст байна. Бүгд Халх түмний үйлийн явц байна.

Нийт 7 цаг уг бичээст байна. Халх түмэн өнөө 5 цагийг нь хэрэглэж байна. Үлдсэн хоёр цаг нь Халх түмний хэл зүйгээс хасагджээ.

Халх монголчуудын бичиг соёлын түүхийг XIII зуунаас эхлэлтэй гэж үздэг байсан нь өрөөсгөл бөгөөд бүр VIII зууны үеийн хадны бичээсүүд ч халх монголчуудын хэлзүйгээр бичигдсэн гэж тэд үзэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.