Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа цагдан хорих ангиудад ажиллаж байна
Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, доктор (Ph.D), дэд профессор Я.Цэлмэнгийн баталсан удирдамжийн дагуу Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны албан хаагчид ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай хорих 427 дугаар анги, Багануур дүүрэг дэх ШШГХ-ийн цагдан хорих байр, Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байранд ажиллаж байгаа аж.

[su_quote]Ингэхдээ эрүү шүүлт тулгах, бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхээс урьдчилан сэргийлэх, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлыг судлан тогтоох, урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шинжилгээ хийж байгаа юм байна.[/su_quote]

Хяналт шинжилгээний хүрээнд тус хорих ангийн орчин нөхцөл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний зөвлөмжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, мөн хорих ангийн алба хаагчид, эрх нь хязгаарлагдсан хүмүүстэй ганцаарчлан ярилцаж, асуумж авч ажиллажээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.