УИХ-ын гишүүн Ц.Давасүрэн: Хөвсгөл аймаг анхны бяслагаа үйлдвэрлэн гаргаж авлаа
[su_quote]Өнгөрсөн жилийн төсөвт Хөвсгөлийн сумдад бяслагны үйлдвэрийн браихын тулд 3,9 тэрбум төгрөг суулгасан. Ихээхэн хэл ам дагуулсан энэ төсөв үр дүнгүй хэмээн шүүмжилж байсан ч эхнээсээ ашиглалтад орж эхэлжээ.[/su_quote]
Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Хөвсгөл нутгийн малчдын хөдөлмөр, нутгийн брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэх зорилтот ажлын хүрээнд тус аймгийн анхны бяслагийг амжилттайгаар үйлдвэрлэн гаргаж авлаа.
Энэхүү бяслаг нь нутгийн үнээний сүүгээр, орчин үеийн технологи, эрүүл ахуйн стандартад нийцүүлэн боловсруулагдсан бөгөөд Хөвсгөлийн хүнсний үйлдвэрлэлийн шинэ хуудсыг нээж буй чухал үйл явдал боллоо.
Шинээр үйлдвэрлэсэн бяслаг нь зөвхөн орон нутгийн хэрэглээнд бус, цаашид дотоодын зах зээлд өрсөлдөхүйц, экспортлох боломжтой бүтээгдэхүүн болох суурийг тавьж байгаа юм. Энэ нь малчдын орлогыг нэмэгдүүлэх, сүүний үнэ цэнийг өсгөх, хүнсний аюулгүй байдлыг хангах чухал алхам болж байн, гэжээ.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.