Л.Мөнхбаясгалан: Манай хянан шалгах хороо Оюутолгойд хийсэн аудитыг улсын нууцаас ил гаргуулна
[su_quote]УИХ-ын гишүүн О.Батнайрамдал нарын 89 гишүүн гарын үсэг зурж, 126 гишүүнтэй УИХ дээр анхны хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг өргөн барьжээ. Тус түр хороо Оюутолгойн гэрээг сайжруулах, Онтрэгийн гэрээг хийх асуудал дээр ажиллах аж.[/su_quote]
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: 126 гишүүнтэй парламент дээр анхны хянан шалгах түр хороо багйуулах тогтоолыг 89 гишүүн гарын үсэг зурж өргөн барилаа. Энэ хянан шалгах хороо Оюутолгойн гэрээг сайжруулах, Онтрэгийн гэрээг хийх асуудлууд дээр анхаарч ажиллана.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Манай хянан шалгах хороо Оюутолгойд хийсэн аудитыг улсын нууцаас ил гаргуулна.
Мөн Оюутолгойн усны нөөц улам багассан. Нэмэлт ус хайгуулаар олсон. Энэ нь хууль зөрчиж байгаа эсэхэд шалгалт хийнэ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хянан шалгах түр хороо байгуулагдсанаар Оюутолгой, Онтрэгийн асуудлыг цаг хугацааны хувьд хөөж тодорхой болгоно.
[su_quote]1997-2000 онд 160 мянган га талбайд хайгуулын лиценкз авсан ч 135 мянган га талбайг буцаасан бйадаг. Гэвч тэр ондоо “Монгол газар” компани аваад 2003 онд “Онтрэ” авсан айдаг. Ингээд 2004 онд Канадын Тронтогийн бирж дээр гараад 2024 онд 472 сая канад долларт хүрсэн. Эндээс хөөж үзэхээр 135 га буцаахдаа Оюутолгойн бүлэг ордын толгой, бөгс хоёрыг таслаад дунд нь нэг хэсгийг үлдээсэн байна...[/su_quote]
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.