Рекорд сурвалжилга: Нэг хүний аминд хүрч, 200 гаруй иргэнийг луйвардсан НОСК-ын гэх хэргийн мөрөөр...

Рекорд сурвалжилга: Нэг хүний аминд хүрч, 200 гаруй иргэнийг луйвардсан НОСК-ын гэх хэргийн мөрөөр...

[su_quote]НОСК-ын Буянт-Ухаа-2 хороололд хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд орох гэсэн иргэд 2017 оноос эхлээд залилуулжээ. Тэдний зарим нь хэдэн зуун сая, зарим нь хэдэн арван сая төгрөг залилуулсан бөгөөд одоогийн байдлаар Цагдаагийн байгууллагад 83 иргэний 3,5 тэрбумын хохирол бүртгэгджээ. Хамгийн ноцтой нь энэ залилангийн хэрэгт төрийн байгууллагууд, УИХ-ын гишүүн, сайд нарын хамаарал бүхий хүмүүс оролцож, сонгуулийн мөнгөө босгодог байсан байж болзошгүй асуудлаар Рекорд сурвалжилгаа бэлтгэлээ. [/su_quote]

Нэвтрүүлгийг энд дарж үзнэ үү.

Иргэн Б.Батсүрэн 60 нас хүртлээ үр хүүхдүүдтэйгээ хамт амьдарсан учир тусдаа гарахын тулд мөнгө олох зорилгоор 2019 онд Солонгос улсад очиж ажил хийж эхэлсэн байдаг. Гэтэл хүүхдүүд нь 2023 онд хямд үнэтэй байр олсон тул ээжийгээ солонгосоо хаяад эх орондоо ирж сайхан амьдрахыг хүссэн байдаг. Ингээд энэхүү аймшигт луйврын гол дүр болсон, ХЗДХЯ-ны мэргэжилтэн Ш.Энхжаргал агсантай хүмүүсээр дамжуулж холбогдож 120 сая төгрөгөө өгсөн байдаг.

bat 300x174

Өөрийн гэсэн амьдрах байртай боллоо гэж баярлан, эх орондоо ирсэн 2023 оноос хойш өнөөг хүртэл Б.Батсүрэн нэг ч төгрөгөө буцааж авч чадаагүй бөгөөд энэ хугацаанд нэг удаа байранд оруулсан ч хэсэг хугацааны дараа жинхэнэ эзэн гэх хүн гарч ирснээр хөөгдөж гарчээ.

Ингээд байр ч үгүй, мөнгө ч үгүй түүний хувьд ХЗДХЯ-ны мэргэжилтэн Ш.Энхжаргал гэгчид өгсөн мөнгөө нэхэж явсаар өнгөрсөн намар Ш.Энхжаргал гэгч нь нас барсан гэх мэдээг авсан байна.

Яг түүн шиг хэдэн зуун иргэн залилуулж, мөнгө ч үгүй, байр ч үгүй үлджээ. Тэдний дунд бөөрний дутагдалтай, гемодиализын аппаратанд ордог залуу ч орон гэргүй болж, зарим байраа хүлээж байсан ахмадууд нас баржээ.

[su_quote]Тэднийг залилсан Ш.Энхжаргал гэгч нь Монгол Улсын харцага Н.Батзаяагийн гэргий бөгөөд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын үеэл дүү байсан гэдгийг энд дурдах нь зүйтэй.[/su_quote]

Ш.Энхжаргал агсан иргэдийг НОСК-ын хөнгөлөлттэй байранд оруулж өгнө гэхдээ “Би ХЗДХ-ны мэргэжилтэн гэдгээ итгэл үзүүлэх бамбай болгон, ХЗДХЯ-д НОСК-ын байрны зарим квот байдаг. Би түүнийг нь мэддэг, хянадаг хүн" гэж итгүүлэн, ажил дээрээ авчирч, иргэдээс мөнгийг нь авдаг байсан тухай хохирогчид хэлж байгаа юм. Мэдээж тэр үүнийг ганцаараа хийдэггүй.

Түүний мөнгийг Мягмарцэрэн, Эрдэнэсувд, Ганчимэг гэх мэт хүмүүсээр дамжуулж авдаг бөгөөд өөрөө цааш нь Хөгжлийн банкинд том албан тушаалтай П.Амартүвшин гэх хүн ард нь бий хэмээн хэлдэг байж...

Хамгийн ноцтой нь П.Амартүвшин гэх хүн нь Женко Х.Баттулгын хамаарал бүхий хүн гэдэг бөгөөд Женко буюу УИХ-ын гишүүн Х.Баттулгын охин Намууны данс руу мөнгөө шилжүүлдэг байсан талаар хохиоргчид хэлж байгаа юм.

nam 300x170

Мөн энэ луйварт НОСК-ынхан тэр дундаа НОСК-ын захирал М.Говьсайхан холбоотой байх магадлалтай гэж хохирогчид хардаж байна.

Учир нь иргэдийн мөнгийг авч, байранд оруулж өгнө хэмээх луйврыг голлон зохион байгуулдаг байсан Ш.Энхжаргал агсан өөрийгөө М.Говьсайхантай холбоотой. Тэр энэ бүхнийг зохицуулж байгаа гэж хэлэхээс гадна, утсаар ярьж, мессеж бичиж байснаа ч хохирогчдэд үзүүлдэг байж...

govisaikan 300x173

Уг асуудлаар нь бид НОСК-ын Хуулий хэлтсийн дарга П.Гэрэлт-Очироос тодруулсан бөгөөд түүнийхээр НОСК уг асуудалд ямар ч холбоогүй гэх тайлбар өгсөн юм.

Түүний хэлж байгаагаар Буянт-Ухаа-2 хороололын тал нь НОСК-ынх, тал нь ТОСК-ын мэдлийнх бөгөөд ихэнх байр нь түрээслээд, өмчлөөд дууссан учир хэн нэгнийг луйвардах нөхцөл байхгүй гэж үзэж байгаа юм. Харин луйвар гарах нөхцөл бүрдсэн эсэхэд шалгалт хийх боломжгүй аж.

nosk 300x156

Бас нэгэн ноцтой асуудал бий нь УБЕГ-ын тамга, тэмдэгтэй үл хөдлөхийн гэрчилгээг маш олон иргэдэд гаргаж өгсөн байдаг. Харин үүнийг УБЕГ-т ажилладаг хэн нэгэнтэй хамтарч хийдэг үү гэх асуулт гарна. Үүнд УБЕГ-аас ямар нэгэн тайлбар, мэдээлэл өнөөг хүртэл өгөөгүй байна.

09207b87 cd2d 4be2 92d8 6787c689d0fe 2 225x300

[su_quote]Үүнээс гадна хохирогч иргэдээс НОСК-ын болон УБЕГ-ын данс руу гэрчилгээний төлбөр, урсгал зардлын төлбөр гэх мэт мөнгө шилжүүлүүлдэг байсан нь яах аргагүй ноцтой асуудал юм. [/su_quote]

914ca4e2 74ab 425e b3ea 328deb0db3e3 300x139

Мөн Хөгжлийн банкны тамга, тэмдэгтэй албан ёсны бланк дээрх бичиг үзүүлдэг бөгөөд уг албан бичигт "Хөгжлийн банкны зээлээс чөлөөлсөн байр учир, хөнгөлөлттэй нөхцөлөөр борлуулж болно" гэх утгатай байдаг. Ингэхдээ Хөгжлийн банкны Хуулийн мэргэжилтэн Оргил гэдэг хүн мэддэг гэж ярьдаг байжээ.

cd7106d8 7faf 45f4 85ff 96a70c955bec 282x300

Бид уг асуудлаар нь Хөгжлийн банкнаас тодруулахад өмнө нь мэдэгдэл гаргаж байсан уичр энэ удаад тайлбар өгөх боломжгүй гэлээ. Хуулийн мэргэжилтэн Оргил гэдэг хүн нь харин ажлаас гарсан байна.

Улмаар Ш.Энхжаргалан агсан өөрийн нөхөр, Монгол Улсын харцага Н.Батзаяагийн данс руу маш олон удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлсэн байдаг.

 9d756ef7 2277 4ef7 8a70 8e9e34e2ab51 300x191

Эндээс түүний хамсаатан нь нөхөр нь байсан уу гэх хардлага ч төрнө. 

[su_quote]Хэдэн зуун иргэн залилуулсан энэ гэмт хэрэг одоо ч үйлдэгдсээр байх магадлалтай бөгөөд "Буянт-Ухаа хороололд оруулж өгнө" гээд болохгүй бол "Шинэ Яармаг" хороололд түр оруулдаг, бүр заримыг нь "Tuul One" гэх байранд түр оруулж өгөөд удалгүй хөөж гаргадаг байна.[/su_quote]

Өөрөөр хэлбэл, Буянт Ухаа, Шинэ Яармаг, Tuul One гэсэн байрнуудын цаана тэрхүү залилагч нар одоо ч байсаар байгаа гэсэн үг.

Харин цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа ч одоогоор хичнээн албан тушаалтныг, хичнээн төрийн байгууллагыг шалгаж байгаа нь тодорхойгүй байна гэх тайлбарыг өгч байна...

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.