ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт: "Онтрэ гоулд"-ийг Оюутолгойтой нэгтгэсэн ч болно, тусад нь гэрээ хийсэн ч болно

ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт: "Онтрэ гоулд"-ийг Оюутолгойтой нэгтгэсэн ч болно, тусад нь гэрээ хийсэн ч болно

Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригт өдгөө Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл гэгчийг удирдаж байна. Тус байгууллага Эдийн засгийн хурдасгуур төв гэж байсныг татан буулгаад оронд нь өнгөрсөн 2-р сард байгуулагджээ. Гол үүрэг нь Засгийн газар, хувийн хэвшил, судлаачдыг сар тутам уулзуулдаг гол үүрэгтэй байгууллага аж.

Харин түүний хувьд 2008-2012 оны хооронд Эрдэс баялаг эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн гэрээ байгуулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Тиймээс бид одоо хөндөгдөөд байгаа "Онтрэ гоулд" компанийн гэрээний асуудал тухайн 2008 онд яригдаж байсан эсэх талаар бид тодрууллаа. 

ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт:

-Оюутолгойн гэрээг анх хийж байхад "Онтрэ гоулд" Оюутолгойн нэг хэсэг болно гэж яригдаж байсан. Нэгэнт өнөөдрийг хүртэл гэрээ нь хийгдээгүй багйаа бол тийм ч алдагдалтай юм болоогүй байна. Муу ч зүйл болоогүй байна. Яагаад гэвэл шинэ нөхцөл байдал үүссэн. Одоо харин сайхан гэрээ хийх хэрэгтэй. Яагаад гэвэл бид 15, 16 жилийн дараа их юм сурлаа шүү дээ. Тийм боломж ч гарч ирж байна. Одоо "Онтрэ гоулд"-ийг Оюутолгойтой нэгтгэсэн ч болно, тусад нь гэрээ хийсэн ч болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.