П.Наранбаяр: Сурах бичиг дээрх агуулгаас зөрсөн зүйл ЭЕШ-д огт орж ирээгүй

П.Наранбаяр: Сурах бичиг дээрх агуулгаас зөрсөн зүйл ЭЕШ-д огт орж ирээгүй

Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой шүүмжлэл их гарч, үүнээс үүдэн УИХ-ын нэр бүхий гишүүд Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах тухай санал ч гаргаад байгаа юм.

Тухайлбал, ЭЕШ-ын нийгмийн хичээлийн шалгалтад ирсэн дараах асуулт нь ямар ч ЭЕШ-ын агуулгад байхааргүй, 10 жилийн хүүхдэд хэрэгцээгүй агуулга байсан хэмээн иргэд, олон нийт шүүмжлээд байгаа юм.

510745099 1039675118146703 7586393955543944937 n 300x70

 

Боловсролын сайд П.Наранбаяр: 

-Сурах бичиг дээрх агуулгаас зөрсөн зүйл ЭЕШ-д огт орж ирээгүй. Гол нь хүүхдүүд хичээлээ уншсан бол мэдэх л ёстой сэдэв байсан.

Тухайлбал, тэтгэврийн тухай асуултыг хүмүүс их шүүмжилсэн. Гэтэл тэр нь 11-р ангийн сурах бичиг дээр байдаг л агуулга. Үзсэн бүх хичээлээ санадаггүй. Эргээд асуулт ирэхэд цочирддог.

-Хүүхдүүд муу байна гэсэн үг үү?

-Сайн бэлдэх хэрэгтэй. Жил жилд шагалтын дүн ямар байдаг вэ тэр дунджаа л барьж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.