Нэгхэн бааз руу нэвтрэхэд нэг жуулчин 15 000 төгрөг төлдөг ч ажилчид нь архидан, согтуурсан байх нь элбэг
[su_quote]Манай улсад сүүлийн жилүүдэд аялал жуулчлалыг дэмжих бодлого хэрэгжиж байгаа гэх боловч начир дээрээ жуулчдыг үргээх олон олон буруу бодлого аялал жуулчлалын салбарт байсаар байна. [/su_quote]
Тухайлбал, өнгөрсөн жилээс эхлэн жуулчдад үзүүлж, нүүр тахалдаг байгалийн цогцолборт болон дархан цаазат газруудад нэвтрэх хураамжийн төлбөрийг 3-4 дахин нэмсэн. Ингэснээр нэг жуулчин нэг газарт нэвтрэхэд 15 мянган төгрөг төлдөг болсон бөгөөд 6-7 хүнтэй нэг групп аялал нэгхэн газар ороход 105 000 төгрөг, аяллын туршид 5-6 газарт орж үзнэ гэж тооцоход 500-600 мянган төгрөг төлж байна.
[su_quote]Харамсалтай нь нэг жуулчнаас авч буй энэхүү 15 000 мянган төгрөгт ямар ч үйлчилгээ ордоггүй, зөвхөн нэвтрэх хураамж. Энэ мөнгөө хувь хүний дансаар авдаг. Мөн зарим нэвтрэх цэгт ажиллаж буй ажилчид нь архидан согтуурсан байх нь энүүхэнд. [/su_quote]
Уг асуудлаар хөтөч, орчуулагч Л.Ганцэцэг бабйр сууриа илэрхийлжээ.
Хөтөч, орчуулагч Л.Ганцэцэг: Аялал жуулчлалыг үний өсөлтөөр хийдэггүйм шүү!
-Очсон жуулчны кемп бүр нь хов хоосон, хэдэн ажилчдаа тоог нь бүүр цөөлчихсөн, тогоо хэмнээд заал нь харанхуй шахуу, аваад очсон хэдэн жуулчдаасаа санаа зовмоор эл хуль, жуулчны тур операторууд нь захиалгагүй хоосон шахуу, жолооч хөтчүүд нь энд тэндгүй ажил асуугаастай л байна.
[su_quote]Гандан руу нэвтрэх төлбөр 7к-20к, Тэрэлж орох тасалбар том жижиг машинаас хамаарч машин нь 30к-75к төлдөг байсан чинь жуулчины тоогоор 15к болчихсон, нэг автобус жуулчин 300к~450к төгрөгийг ердөө Тэрэлж ороход өгч байна![/su_quote]
Гэр бааз, буудал, ресторан бүгд үнээ нэмээд кемп дээр ганц ширхэг 4к-ийн пиво нь 15к болсон.Нэг ч бүтээн байгуулалтгүй атал үнийн өсөлт нь 50~70%!
Аялал жуулчлалыг үний өсөлтөөр хийдэггүйм шүү! Хятад руу бүх урсгалаа алдаад дуусчээ, хайран салбар.
Манайд малчин айл нь хүртэл халтайсан хир дагтайгаа жуулчдаа угтдаг бол Хятад/Өвөрмонголчууд Монгол соёлыг хадагтайгаа угтаад цайг нь хүртэл самруулж үзүүлээд цайны ерөөлөө өргөөд утгаар нь Монгол соёлыг үзүүлж байхад 2-3 дахин үнэ төлж ирэх хүн хэн байхав дээ.
[su_quote]Манайхан үйлчилгээ үзүүлэхдээ ч ял мэт хийдэг. Өөрчлөлтгүй, бүтээн байгуулалтгүй шахуу, зам нь нөхөөстэй дээл шиг… гэхдээ аймшигтай үнэтэй.[/su_quote]
Солонгост би улаан пасспортоо үзүүлээд гадаад хүн гээд хямдралтай музей үзэж, хямдралтай завь унаж, хямдралтай Лотте ворлд парк дээр өдөржин тоглохдоо хямдрал авсандаа учиргүй их баярлаж билээ. Тэнд сайхан байгаль ч бий. Бүтээн байгуулалт тав тух, зам бол ярилтгүй гайхалтай байдаг хэрнээ шүү...гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.