Н.Ганибал: 2027 Ерөнхийлөгчийн сонгууль эхэлж, өрсөлдөгч нараа намнаж байна
[su_quote]УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хамаарал бүхий дүүгийн гэрт өнөөдөр АТГ-аас нэгжлэг хийсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. [/su_quote]
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгч болсон АН-ын гишүүдийг намнаж байн гэж хардаж байна. Өмнө нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болгож байсан бол энэ удаад АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ илэрхийлээд байгаа С.Ганбаатарыг намнаж байна, гэлээ.
-Хэн нэгэнд захиа даалгавар өгөөд онилсон мөрдлөгө явуулж байгаа бол энэ хуулиас гадуур өс хонзонгийн асуудал.
Аль ч Үндсэн хуульт, парламентын засаглалтай улс оронд парламентын дээр мөрдөгч нар нь гардаггүй юм. Хуулиа дэвсэлж, хэн нэгэн улстөрчийн нөмөр нөөлгөнд дураараа авирлаж болдоггүй юм. Парламент тэр байгууллагыг хуулийнх нь хүрээнд эрх хэмжээнд нь оруулдаг байх ёстой. АН үүний төлөө явна.
Аль уч улс оронд парламентын дархлааг юугаар хэмждэг вэ гэвэл, гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газарт байгаа мөрдөж, хорьж, цагдах байгууллагаас айдасгүй үгээ илэрхийлдэг парламентын гишүүдийн тухай яриа байдаг юм.
Өнөөдөр парламентын гишүүдийг айлгах гэж, дуугүй болгох гэж, бууны нохой шиг хуулийн байгууллагуудаар ичээж, оролдож эхэлж айгаа бол гэмт хэрэг!
Хуулийн байгууллагын нөөцийг хувийн зорилгодоо ашиглаж байгаа бол энэ төрийн эсрэг гэмт хэрэг!
Монгол Улсад Үндсэн хуулийн дэг журам байх ёстой болохоос биш дарга нарын хувийн бодол амилж болохгүй. Монгол Улсад эрх мэдэл хуваарилсан харилцан хяналттай Үндсэн хуулийн байгуулал байх ёстойгоос биш бүх эрх мэдлийг өөр дээрээ овоолсон нэг эрх мэдэлтэн дарга, түүнийг тойрч эргэлддэг хуулийн байгууллагын сүрэг байж болохгүй!
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.