Х.Нямбаатар: Ховхорсон зам хаана байгааг хэлээд өгөөрэй!

Х.Нямбаатар: Ховхорсон зам хаана байгааг хэлээд өгөөрэй!
Өчигдөр орсон түр зуурын борооны улмаас Улаанбаатар хотын зам талбайнууд усанд автаж, зарим замд нүх сүв гарч, зарим ус зайлуулах хоолойгүйгээс явган хүний зам руу гаа хальж, ховхорч байв.
Гэвч хотын дарга Х.Нямбаатар ямар ч зам ховхроогүй, ус зайлуулах хоолойнууд хэвийн ажиллаж байгаа гэх тайлбар өгчээ. 
Тэрээр, 
-Ховхорсон зам хаана байгааг хэлээд өгөөрэй. Харин ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод хэт халсны улмаас түр зуурын хүчтэй усархаг борооны ус хөрсөнд шингэхгүй шууд урсаж зам талбайн ус зайлуулах шугам сүлжээний ачааллыг нэмэгдүүлж байна. ГУББГ-ын шуурхай бригад ус их тогтсон хэсгүүдэд хүн хүч, машин механизм нэмэгдүүлэн ажиллаж байна.
[su_quote]Мөн их хэмжээний гэнэтийн аадар борооны усыг үерийн далангаар зайлуулдаг бөгөөд замын ус зайлуулах шугамууд их хэмжээний усыг зайлуулах зохицуулалтгүй бөгөөд зөвхөн замын буюу тухайн нэгж талбарын усыг зайлуулахаар тооцож хийгдсэн байдаг.[/su_quote]
Манай нөхцөлд өндөржилтөөрөө гэнэт орсон их хэмжээний бороо нь шороон замтай гудамж, уулын шороо зэрэг хог, лагтай холилдон шууд урсаж зам талбай дээр ус тогтож байна. Өнөөдрийн тухайд гэнэтийн усархаг бороонд шугам хоолойнууд бүрэн ачааллаараа ажиллаж байна, гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.