н.Тэгшжаргал: МҮЭХ-д өгсөн шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ
[su_quote]Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Хороо/МҮЭХ/-г шинэлчэх "Түр хороо"-ны гишүүд өнөөдөр МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлд шаардлага өглөө. [/su_quote]
Тус шаардлага 3 зүйл, заалттай:
1-рт, МҮЭХ-ны Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг хойшлуулах,
2-рт, МҮЭХ-ны Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд нийт гишүүдийг оролцуулах,
3-рт, МҮЭХ-ны дүрмийн 31.1.3 дахь заалтыг хүчингүй болгохыг тусгажээ.
Хэрэв энэ шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ онцоллоо.
-МҮЭХ шинэчлэгдэх ёстой. Ингэхийн тулд толгойноосоо эхлэх ёстой. Гэвч 4 жилд болдог удирдлагы сонгох хурлыг 260 хүний бүрэлдэхүүнтэй, маш хайрцаглагдсан байдалтай болж байгааг бид эсэргүүцэж байна.
МҮЭХ-ны Ерөнхийлөгчийг сонгох сонгууль зохион байгуулалттай жүжиг болж байна. МҮЭХ-ны Ерөнхийлөгчид жирийн гишүүд нэр дэвших эрхийг хязгаарлаж, Ерөнхий зөвлөлд байдаг хоёрхон хүн өөрсдөдөө зориулсан жүжиг зохиож байгаагаа зогсоохыг шаардаж байна!
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.