MongolZ-той хамт монголоо сурталчилсан Ю.Ариунзаяат 9 жилийн турш цахим спортыг сурвалжилжээ
АНУ-ын Техас мужийн Остин хотноо болсон "Astin Major-2025" CS2 ДАШТ-ийг монголчууддаа шууд дамжуулж үзүүлсэн эрхэм хүмүүн бол Ю.Ариунзаяат. Тэрээр Esportnews.mn вэбсайтаараа албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулж, цахим спортод монголчууд хэрхэн амжилт гаргаж буйг сурталчлан таниулцах ажлыг шуурхай хүргэж ажилласан юм.
Мөн түүний хувьд ДАШТ-ий дундуур шууд дамжуулж байсан 1.9 сая дагагчтай Ohnepixel сувагт шууд ярилцлага өгч монголоо сурталчилсан юм.
Түүний хувьд 9 жилийн өмнөөс цахим спортыг хөгжүүлэх зорилго тээн "Подвалоос эхэлсэн цахим спорт"- нэртэй ном хүртэл бичиж байжээ.

Тэрээр, ДАШТ-ний финалыг шууд дамжуулсны дараагаар
"Ажил дууслаа.
Есөн жилийн турш цахим спортын олон арга хэмжээнд оролцож, сурвалжилж явахдаа энэ удаагийнх шиг ингэж баярлаж, санаа зовж, сандарч явсангүй.
Өнөөдрийн дэд аварга бол манай The MongolZ-ийн, манай улсын, манай бүсийн, манай тивийн дэд аварга.
Цахим спорт гоё шүү." гэжээ.
Түүний хувьд АНУ-ын Calirfornia-д ажиллаж, амьдардаг бөгөөд АНУ-д болж буй цахим спортын олон арга хэмжээг сурвалжилж, дамжуулдаг байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.