Э.Содонтогосыг "МонЦаМэ" агентлагийн дарга болсноос хойш 51 уран бүтээлч ажлаас гарчээ

Э.Содонтогосыг "МонЦаМэ" агентлагийн дарга болсноос хойш 51 уран бүтээлч ажлаас гарчээ
[su_quote]"МонЦаМэ" агентлагийн уран бүтээлчид мэдээлэл хийлээ. Учир нь тус агентлагийн дарга асан Э.Содонтогос ажлаасаа халагдсан даруйдаа зарим хэвлэлд яриа өгөхдөө тус агентлагийн ажилчдыг архичин, залхуу гэх мэтээр ярьсан байдаг. Энэ бүхэнд тэд тайлбар, няцаалт өглөө. [/su_quote]
2f69d044 f435 48f6 825c ed379c2ee7d5 300x200-Маш олон залуу уран бүтээлчид Э.Содонтогос даргын дарамт, шахалтаас  болж ажлаасаа гарсан. Тухайлбал, би өөрөө санаачлаад хүүхдийн баярын гэгээлэг контент хийсэн. Гэтэл намайг "чи дур мэдэн контент хийж эфирт цацлаа. "МонЦаМэ"-ийн эфирийг ашиглаллаа" хэмээн өрөөндөө дуудаж дарамталж байсан удаатай. Би олон удаагийн дарамт шахалтыг нь тэвчиж, дуугүй өнгөрч байсан. Тухайн үед би ажлаасаа гарах дээрээ тулж, шантарч байсан.
Мөн сэтгүүлч хүн өөрөө мэдэж эх сурвалжаа сонгож яриа авах боломжгүй. Заавал өөрөөс нь зөвшөөрөл авч, шалгуулж байж яриа авахыг шаарддаг. Энэ нь уран бүтээл хийх ямар ч боломжгүй болгодог.
-Э.Содонтогос даргын хэлж буйгаар бид өөрсдөө албан бичиг өргөөгүй. Т.Энхтуяа дарга турхирсан, архи өгсөн, албан тушаал амласан гэх зэрэг гүжир гүтгэлгийг явуулж эхэллээ. Ингэж 100 жилийн түүхтэй байгууллагыг, түүний ажилчдыг гутаан доромжилж байгаад маш их харамсаж байна.
Бид энэ хүний мэргэжилдээ хүлээн зөвшөөрөгдсөн, сайн орчуулагч гэдгийг огт үгүйсгээгүй. Гагцхүү тэр хүний удирдах арга барил, ёс суртахуун, хууль ёсыг дээдэлдэггүй, дээрэнгүй загнадаг, дарамталдаг, 51 хүнийг ажлаас гарахад хүргэсэн явдал нь хамтарч ажиллах боломжгүй нөхцөлд хүргэж байгааг эсэргүүцсэн.
[su_quote]Энэ хүнтэй холбоотой өргөх бичиг өргөн барьж байгаа нь 3 дахь удаагийнх. Тэгээд байгууллагын ажилчдын 84 хувь нь нэгдэж байгаа нь тэсэрсэн гэсэн үг. [/su_quote]
100 жилийн түүхтэй энэ байгууллагын нэр нүүр болж, цалин авч, өөрийгөө сурталчилчихаад эргээд энэ байгууллагаа гүтгэн гүжирдэж, гутаан доромжилж байгаад харамсаж байна. Энэ бүхнийг цаг тухайд нь няцаахгүй бол мэдээлэлгүй хүмүүст үнэн мэт ойлголт өгч эхэллээ.
Нэгэн баримт дурдахад, би Сүхбаатар аймагт 7 ажлаар яваад ирэхэд Э.Содонтогос дарга маань бэлэг барьж угтсан. Хоёр өдрийн цалин хассан.  Миний хүүхдүүдийн талхаа авч иддэг мөнгө, миний смарт картаа цэнэглэдэг, байр, цахилгааны мөнгөө төлдөг мөнгө. Уг нь хүн чинь цалингаа төлөвлөдөг юм. Цалингаа буухаар зээлээ төлнө, байрандаа өгнө, үлдсэнээр нь охиндоо гутал авна гээд төлөвлөчихсөн байдаг. Гэтэл ингэж гэнэт бүдүүлгээр хасаж болдоггүй юм.
-Би БНХАУ-ын Ухань хотод сэтгүүлзүйн чиглэлээр доктор хамгаалсан. "МонЦаМэ" агентлагийн хятад хэл дээрх сонинг 20-оод жил ахалж байгаа хүн. "МонЦаМэ”-ийн мэргэжлийн орчуулагчдыг хувийн орчуулгын төрийн бус байгууллагын шалгалтанд орохыг шаардсан. Энэ шаардлагыг нь хүлээж аваагүйн төлөө 2 сарын цалин хассан.
-Э.Содонтогос томилогдож ирснээс хойш 51 хүн ажлаас гарсан. Ажилчид гарахдаа надад ирж дандаа дарамжт шахалтаас болж гарч байгаагаа хэлдэг.
[su_quote]Э.Содонтогос дарга нийт 4 удаа туслахаа сольсон. Туслахууд нь дандаа уйлаад сууж байдаг. Дандаа уурлаж, хашгичиж, уйлуулж, дарамталж байж туслахууд нь ажлаас гарсан. Намайг ч мөн дарамталж, хашгичиж байсан удаа олон. Одоо ч энэ дарамтнаас нь би гараагүй учраас ярихад сандарч байна. [/su_quote]
“МонЦаМэ” агентлагийн ажилчдаас Э.Содонтогос даргаас сануулах хуудас, анхааруулга аваагүй ажилчин үлдээгүй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.