2023 онд Б.Чойжилсүрэн 177 тэрбумаар хятадаас нүүрс авах гэж байсан бол 2025 онд Х.Нямбаатар 226 тэрбумаар нүүрс авах гэж байна

2023 онд Б.Чойжилсүрэн 177 тэрбумаар хятадаас нүүрс авах гэж байсан бол 2025 онд Х.Нямбаатар 226 тэрбумаар нүүрс авах гэж байна

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2023 онд БНХАУ-аас 177 тэрбумаар хагас кокс нүүрс оруулж ирж, түлэх тухай ярьж иргэдийн эсэргүүцэлтэй тулгарснаар зогсоож байсан түүхтэй.

Гэтэл 2025 онд Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар энэ дүнг нь өсгөж 226 тэрбумаар БНХАУ-аас хагас кокс нүүрс авч түлэх тухай дахин ярьж байгаа нь мөн л олон нийтийн болон зарим улс төрчдийн эсэргүүцэлтэй тулгараад байна.

Ярилцлагыг энд дарж үзэх боломжтой.

[su_quote]УИХ-ын гишүүн, инженер Ж.Золжаргалын хэлж буйгаар хятадаас оруулж ирэх хагас кокс нь тортог багатай боловч маш хүчтэй агаараар үлээлгэж байж асдаг.  Хэрэв агаар өгөхгүй бол дутуу шатаж, угаарын хий гарч, угаартах эрсдэлтэй. Тиймээс зуухаа солих эсвэл шаталтыг дэмждэг нэмэлт бүтээгдэхүүн холих шаардлага үүснэ. Ингэвэл асар өндөр өртөгтэй түлш гарах буюу ойролцоогоор нэг тонн нь сая орчим төгрөгт хүрнэ гэж тооцоолж байна. [/su_quote]

Тиймээс хятадаас хагас кокс нүүрс оруулж ирэх нь эрсдэлтэй бөгөөд маш өндөр зардалтай гэж үзэж байгаа юм. Харин түүний оронд 200-300 тэрбумаар 30000 орчим гэр, байшинг дулаалах эсвэл дулааны станц барих шийдлүүд хайх хэрэгтэй хэмээн зөвлөж байгаа юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.