BLACKPINK Jennie YG-гээс албан ёсоор гарч, өөрийн шинэ студийг байгууллаа

BLACKPINK Jennie YG-гээс албан ёсоор гарч, өөрийн шинэ студийг байгууллаа

K-pop-ын супер од Jennie 2023 оны сүүлээр YG Entertainment-ээс бие даан гарах шийдвэр гаргаж, 2024 оны 1-р сард өөрийн уран бүтээлийн шинэ агентлаг болох “ODD Atelier” (OA)-г байгуулснаа албан ёсоор зарласан.

ODD Atelier нь “жирийн бус, шинэлэг уран бүтээлчдийг хөгжүүлж, дэлхийд таниулах” зорилготой ажээ.

 “Би өөрийн өнгө төрх, хөгжмийн чиглэлийг илүү эрх чөлөөтэй илэрхийлэхийг хүссэн.”


Түүний шинэ агентлаг Сөүл хотод төвтэй бөгөөд Jennie-г гол уран бүтээлчээр ажиллуулахын зэрэгцээ бусад шинэхэн артистуудыг ч дэмжих зорилготой бөгөөд BLACKPINK-ийн бүрэлдэхүүнд ч хэвээр үлдсэн гэж мэдэгджээ.

Тэд Япон болон Европын зах зээл рүү илүү чиглэсэн уран бүтээл гаргахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.