Э.Адъяасүрэн: МҮЭХ УИХ-ын гишүүд бэлддэг байгууллага биш!
[su_quote]Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны зарим гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, шаардлага өглөө.[/su_quote]
Тэдний зүгээс МҮЭХ-ны удирдлагуудад шаардлага хүргүүлж, их хурлаа нээлттэй хийхийг шаардахаас гадна
-Үйлдвэрчний эвлэл маш их өмчтэй байсан. Энэ өмч хөрөнгө бол үйлдвэрчний эвлэлийн үе үеийн гишүүдийн цалингаас авсан татвараар бий болсон. Энд байгаа хүмүүсийн нэг ч төгрөгийн хувийн зүйл байхгүй. Гэтэл энэ өмч хөрөнгө бүгд байхгүй болсон. Одоо ганц байгаа байрандаа орох гэхээр биднийг оруулдаггүй. 70-80 хувийг нь түрээслээд, түрээсийн мөнгөө хувааж идээд сууж байна.
[su_quote]Тухайлбал, баруун 4 замд байдаг Үйлдвэрчний соёлын ордны гадаа 3 жилийн өмнө Gem Palace гэдэг өндөр барилга баригдсан. Тэр газрыг бизнесийн байгууллагад зарсан. Тэр мөнгө хаашаа орсон мэдэхгүй. Жирийн гишүүд бидэнд юу ч наалдаагүй. Одоо тэрний урд талыг газрыг дахиад хашаалаад, зарчихсан байна. Мөн "Хараа" зочид буудлын хажууд Нийслэлийн Үйлдвэрчний эвлэлийн газар байсныг мөн зарсан байна! [/su_quote]
Үйлдвэрчний үе үеийн гишүүд өмч хөрөнгөө нэхэх эрхтэй. Төлсөн татварын зарцуулалтаа мөн нэхэх эрхтэй. Түүнээс биш бид УИХ-ын гишүүд бэлддэг байгууллага биш!
-Иргэдийн цалин мөнгийг нэмүүлэхийн төлөө явах байтал УИХ-ын гишүүн бэлддэг байгууллага болсон.
Үйлдвэрчний эвлэл Засгийн газартай хэлэлцээ хийж байж иргэдийн цалин, хөлсний хэмжээг нэмүүлэх үндсэн ажлаа хийхээ больсон байна. Хоёрхон сарын өмнө 660 мянган төгрөгөөр ажиллаад, амьдар гээд гарын үсэг зурчихсан байсан. ?4-р сарын ?1-ээс 792 мянган болж нэмэгдсэн. Энэ мөнгөөр ажиллаад, амьдраад явах боломж бий юу? Энэ бол энэ байгууллагын үндсэн ажил. Бид дандаа хэлж, шаарддаг ч албан бичигт хариу өгдөггүй, ажил хэрэгч байдлаар асуудалд ханддаггүй.
[su_quote]Ядаж их хурлаа нийт гишүүдийнхээ 10 хувь биш гэхэд нэгхэн хувь буюу 2000 хүнийг цуглуулж хуралдаад, Ерөнхийлөгчөө сонгооч ээ гэж шаардаж байгаа юм. [/su_quote]
Энэ газар, өмчийг зараад шийдвэр гаргах түвшинд байгаа хүмүүс нь захиран зарцуулаад явах нь зөв юм уу?
Энэ МҮЭХ-ны барилга байшин нь үүд хаалгаа нээж, гишүүддээ нээлттэй байж болдоггүй юм уу. Хоёрхон нэр дэвшигчийг хоёр өдрийн дотор бүртгэж аваад л нэр дэвшигчээр зарлачихаар энэ хоёр хүн нь 200 мянган үйлдвэрчний эвлэлийн гишүүнийг яаж төлөөлж ажиллах юм бэ?
Үйлдвэрчний эвлэлийн байгууллага гишүүн төвтэй байх ёстой. Гэтэл өнөөдөр МҮЭ ялзарсан байна. Анхан шатанд ажиллаж үзээгүй дарга сэтэртэй хүмүүс 200 мянган гишүүнээ хайрцаглаад 200 хүнийг вакумжуулж байгаад өөрсдийгөө сонгуулдаг. МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч нь УИХ-ын гишүүнийг бэлддэг шат дамжлаг болчихоод байна. Энэ бүхнээ өөрчил гэж шаардаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.