С.Цэнгүүн: Г.Занданшатар сайд та Оюун-Эрдэнэ сайдын алдааг давтаж, Б.Чойжилсүрэн сайдыг танхимдаа авсан!

С.Цэнгүүн: Г.Занданшатар сайд та Оюун-Эрдэнэ сайдын алдааг давтаж, Б.Чойжилсүрэн сайдыг танхимдаа авсан!

[su_quote]УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг мөн өнгөрсөн 4 жил ямар ч ажил хийгээгүйг хатуухан шүүмжиллээ. [/su_quote]

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: 

-Б.Чойжилсүрэн сайд 2022 оноос хойш Эрчим хүчний сайд хийсэн ч салбарт ямар ч шинэчлэлт хийгдээгүй. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд эрчим хүчний реформыг маш зоригтой эхлүүлсэн. Гэхдээ тэр хүний хийсэн алдаа нь  Б.Чойжилсүрэн сайдыг танхимдаа явсан явдал. Г.Занданшатар сайд та яг алдааг нь давтах гэж байна!

Яагаад гэвэл өнгөрсөн өвөл станц дэлбэрэх гээд байна гэж айлгаж байгаа үнэ тарифаа нэмсэн. Үр дүнд нь 550 тэрбумыг бид цуглуулсан. Үүнээс 77 тэрбум нь л цахилгаан станцуудыг шинэчлэхэд орсон.

Чойжилсүрэн сайд хоёр л төслийг хөдөлгөхөд анхаарсан. Нэг нь "Бодь"-ийн гэгддэг Бөөрөлжүүтийн 300 мВатт цахилгаан станц. Нийслэлээс 300 тэрбумыг аваад өгсөн. Дараагийнх нь Баянгийн гэгддэг, Чойжилсүрэн сайдын өөрийнх нь ч гэж хүмүүс ярьдаг 600 мВатт станц. Бусад төслүүдийг бүгдийг нь хав дараад явуулаагүй!

[su_quote]Би Монголын хамгийн баян гэгддэг Чойжилсүрэн сайд, монголын түрийвчийг барьж байгаа Жавхлан сайд нарын эсрэг үг хэлчихлээ. Үүнд гомдоод сошиалаар ямар нэг байлаар над руу гүтгэлэг, дайралт хийх үү. Өмнөх ЗГ-т энэ маш хүнд байсан. Үүнээс болж гишүүд айдаст автсан. Ардчилсан нам маш том сөрөг хүчин болж ажиллана. Сөрөг хүчнийг ажлаа хийх орон зайг өгөх үү гэдгийг Занданшатар сайдаас асууя.[/su_quote]

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүдэд хүндэтгэлтэй хандана. Би Цэнгүүн гишүүнд хүндэтгэлтэй хандаж байгаа. Эрчим хүчний реформ хийхэд, Үндэсний хороонд бид цуг шийдвэр гаргасан. Цахилгаан эрчим хүчний үнийг өртөгт нь ойртуулах ажлыг улс төрийн манлайлал аваад надтай хамт шийдвэр гаргасан.

Энэ шийдвэр маань ойрын хугацаанд шүүмжлэл дагуулж байгаа учраас Цэнгүүн гишүүн маань манийгаа шүүмжилдэг болсон. Манийгаа шүүмжлээд таны рейтинг өсөж багаа бол би өдөр болгон шүүмжлүүлэхэд бэлэн байна. Өдөр болгон шүүмжилбэл бүр сайн.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.