С.Цэнгүүн: Таны Засгийн газар унавал буруутан нь Сангийн сайд Б.Жавхлан, ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн байна шүү!
[su_quote]УИХ-ын нэгдсэн чуулган дээр Засгийн газрын шинэ бүтцийг батлах үед УИХ-ын гишүүд Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарыг улиран томилогдсоныг ихээхэн шүүмжилсэн. [/su_quote]
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүний хэлсэн үгнээс хүргэж байна.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
-Сангийн сайд Жавхлан 2021 оноос хойш ажиллаад төсвийн зардал 2 дахин нэмэгдсэн. 15 их наяд байсан төсөв 30 их наяд болсон.
Юмны үнэ 33 хувиар нэмэгдсэн.
Ханш 20 хувиар сударсан.
Зээлийн хүү 2,5 функтээр өссөн.
Гадаад өр 12 хувиар өссөн.
Төлбөрийн тэнцлийн урсгал зардлын алдагдал 55 хувиар өссөн.
[su_quote]Өмнөх Засгийн газар унахад гол нөлөөлсөн хүмүүсийн нэг бол Б.Жавхлан сайд. Тоон үзүүлэлтээр чадахгүй гэдэг нь тодорхой байхад МАН-д өөр Сангийн сайд хийх хүн байхгүй юм уу?[/su_quote]
Жавхлан сайдаас асууя. Анх гишүүн болоод асууж байсан. 100 тэрбум төгрөгөөр соёлын төв барих хэрэг байгаа юм уу. Түүний оронд ач холбогдлоор нь эрчим хүчний төслүүдээ явуулж болохгүй юм уу гэж... Та энэ байр суурин дээрээ одоо хэвээрээ байгаа юу?
Сангийн сайд Б.Жавхлан:
-Бид төлөвлөгөөндөө сургуулиа ч барина, цэцэрлэгээ ч барина, эмнэлгээ ч барина, эрчим хүчнийхээ реформыг ч хийнэ.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
-Таны Засгийн газар хэрэв унах эсэргүүцэлтэй тулгарах юм бол сөрөг хүчнээс биш гэж харж байна. Харин таны кабинетдаа авч томилж байгаа Сангийн сайдын буруу бодлого, Эрчим хүчний сайдын эс үйлдэхүйгээс болж энэ эрсдэл үүсэх байх гэдгийг би анхааруулж хэлмээр байна.
-Засгийн газрын гишүүд УИХ-ын чуулгандаа оролцож, гишүүдийн асуултад хариулж, УИХ-д хүндэтгэлтэй ханддаг байхыг би зарчмаа болгож, бүх сайд нартай хариуцлагын гэрээ байгуулж ажиллана.
[su_quote]2-рт, ашиг сонирхлоос ангид байж, алив хувийн ашиг сонирхол, алив нөлөөллөөс ангид байхыг шаардаж ажиллана. Хэрэв ийм сэжүүр гарах юм бол шууд ажлаас чөлөөлнө. [/su_quote]
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.