Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах сайдуудын танилцуулга

Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах сайдуудын танилцуулга
[su_quote]Монгол Улсын 34 дэхь Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бүрэлдэхүүнээ УИХ-ын нэгдсэн чуулганд танилцууллаа.[/su_quote]
Тэрбээр "14 мега төсөл хэрэгжиж байгаа. Тиймээс өмнөх Засгийн газрын 3/1-ийг улираан ажиллуулж байна. Мөн шинэ Засгийн газарт УИХ-д суудал бүхий намуудын төлөөлөл оролцуулах нь хамгийн оновчтой шийд гэж үзлээ. Яагаад гэвэл Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр сонгогчдын саналыг хаяхгүй байх зорилгоор улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрөөс эмхлэн хамтарсан мөрийн хөтөлбөрийг боловсруулсан. Энэ мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлж ажиллуулахын тулд УИХ-д суудал бүхий намуудын төлөөллийг оролцуулах зарчмыг баримталлаа. Дээрх зарчмуудыг баримтлан Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээрт зүйл заалтад заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, 20 минутын хот үндэсний хорооны даргаас бусад Засгийн газрын гишүүдийг томилохоор УИХ-д танилцуулж байна" гэв.
Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах сайдуудын боловсрол, ажлын туршлага:  
1. Ням-Осорын Учрал:
Засгийн газрын гишүүн, Тэргүүн Шадар сайд, ЭЗХ-ийн сайдад томилохоор танилцууллаа. Н.Учрал нь 1986 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр олон улсын боловсрол эзэмшиж, Монгол Улсын төр, нийгмийн салбарт идэвхтэй ажиллаж ирсэн юм.
Боловсрол:
2003 – Их Засаг лицей сургууль, бүрэн дунд боловсрол
2007 – Их Засаг Олон улсын их сургууль, Эрх зүйч
2010 – Британийн Лимкоквин их сургууль, Бизнесийн удирдлагын магистр
2012 – Монгол Улсын Боловсролын их сургууль, Түүхийн ухааны магистр
2013 – ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Түвд, Будда судлалын институт, Түүхийн ухааны доктор (PhD)
2019 – Британийн Глоустершер их сургууль, Олон улсын менежментийн магистр
Ажлын туршлага, улс төрийн замнал:
2007–2008 – Их Засаг ОУИС-ийн ТУЗ-ийн дэд дарга
2010–2016 – Рояаль Академи, Рояаль ОУДС-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
2012–2014 – Нийслэлийн МАН-ын хорооны улс төрийн хэлтсийн дарга
2015 – Монгол Улсын Шадар сайдын бодлогын зөвлөх
2016 – УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх
2010 оноос – Монголын Франчайзингийн ассоциацийн ерөнхийлөгч
2015 оноос – НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч
2015 оноос – Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч
2019 оноос – НАМЗХ-ны ерөнхийлөгч
Төрийн албан тушаал:
2016–2020 – Монгол Улсын Их Хурлын гишүүн
2018–2020 – Цахим бодлогын түр хорооны дарга
2020–2024 – Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020–2022 – Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга
2022–2024 – Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд
2024 оноос – Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос – Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
Шагнал:
2015 – “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг
Гадаад хэлний мэдлэг: Англи, Орос
2. Сайнбуянгийн Амарсайхан:

Засгийн газрын гишүүн, Шадар сайдад томилохоор танилцууллаа. Сайнбуянгийн Амарсайхан нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. Гадаад, дотоодын нэр хүндтэй их, дээд сургуульд боловсрол эзэмшиж, төрийн өндөр албан тушаал хашиж, улс төр, нийгмийн салбарт идэвхтэй манлайлан ажиллаж ирсэн туршлагатай улс төрч юм.

Боловсрол:
1991 – Налайхын “Эрдмийн оргил” сургууль
1996 – АНУ, Калифорниа мужийн Фресно институт
2000 – АНУ, Саут Уэст их сургууль, Хууль зүйн магистр
Ажлын туршлага, төрийн албан тушаал:
1992–1993 – Монгол Улсын Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн төвийн ажилтан
2000–2004 – Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд консулын ажилтан, атташе
2004–2007 – “Американ Трэйд & Девелопмент” компанид гадаад худалдааны менежер
2012–2020 – Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
2017–2019 – Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
2019–2020 – Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
2020–2024 – Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020–2021 – УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга
2021 оноос – Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд (Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газарт)
2024 оноос – Монгол Улсын Их Хурлын гишүүн
Шагнал:
2014 – “Алтан гадас” одон
Гадаад хэлний мэдлэг: Англи, Орос, Хятад
3. Тогмидын Доржханд

Засгийн газрын гишүүн, Шадар сайдад томилохоор танилцууллаа. Тогмидын Доржханд нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. Эдийн засаг, төрийн санхүү, олон улсын бодлогын чиглэлээр дэлхийн шилдэг их сургуулиудад мэргэшсэн, төрийн санхүү, төсөв, гадаад хамтын ажиллагааны салбарт олон жилийн туршлагатай.

Боловсрол:
1995 – Нийслэлийн Д.Сүхбаатарын нэрэмжит 10 жилийн 2 дугаар дунд сургууль
1999 – Монгол Улсын Их Сургууль, төрийн санхүүч, бакалавр
2004 – Япон, Хитоцубаши их сургууль, төрийн эдийн засгийн бодлого, магистр
2010 – АНУ, Харвардын их сургууль, “Дэд бүтэц дэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” чиглэлээр мэргэшсэн
2012 – Их Британи, Оксфордын их сургууль, “Санхүүгийн онол” чиглэлээр мэргэшсэн
Ажлын туршлага, төрийн албан тушаал:
1999–2002 – Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтэн
2003–2004 – Япон Улсын Сангийн яаманд дадлагын ажилтан
2005–2012 – Сангийн яамны Зээл, тусламжийн бодлогын газрын орлогч дарга
“Түмэн бүс” хөтөлбөр (НҮБ), “Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагаа” хөтөлбөр (Азийн хөгжлийн банк) – үндэсний зохицуулагч
2012–2013 – Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга
2013–2015 – АНУ, Вашингтон хот дахь Олон улсын валютын санд, Ази-Номхон далайн бүсийг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөх
2016–2020 – ХҮН намын Удирдах зөвлөлийн дарга
2020–2024 – Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос – Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос – Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд (Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газарт)
Шагнал:
2011 – “Алтан гадас” одон
Гадаад хэлний мэдлэг: Англи, Орос
4. Сандагийн Бямбацогт:
Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад томилохоор танилцууллаа.
Сандагийн Бямбацогт нь 1974 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. Эдийн засаг, эрх зүй, төрийн бодлого, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалд олон жил ажилласан туршлагатай, төр, хувийн хэвшлийн салбарт ажиллаж ирсэн.
Боловсрол:
1992 – Ховд аймгийн Жаргалант сумын 2-р 10 жилийн сургууль
1999 – Санхүү, эдийн засгийн дээд сургууль, Эдийн засагч
2005 – Нидерланд Улсын Маастрихтын их сургууль, Эдийн засагч
2014 – Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Эрх зүйч
Ажлын туршлага, төрийн албан тушаал:
1998–2000 – “Ховдын өргөө” ХХК-ийн ерөнхий захирал
2000–2006 – “Нью Прогресс” ХХК-ийн захирал
2006–2008 – “Нью Прогресс” группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
2008 – “Нью Прогресс” группын ерөнхийлөгч
2008–2012 – Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012–2016 – Монгол Улсын Их Хурлын гишүүн
2013–2016 – Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
2016–2020 – Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016–2017 – Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
2018–2019 – Ёс зүйн дэд хорооны дарга
2019–2020 – Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
2020 оноос – Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020–2022 – Хууль зүйн байнгын хорооны дарга
2022–2024 – Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд
2024 оноос – Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос – Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
2024 оноос – Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга (Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газарт)
Шагнал:
2001 – Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
2006 – Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
2008 – “Алтангадас” одон
2011 – Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
2014 – “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”
Гадаад хэлний мэдлэг: Англи
5. Болдын Жавхлан:
Засгийн газрын гишүүн, Сангийн сайдад томилохоор танилцууллаа.
Болдын Жавхлан нь 1975 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн. Эдийн засаг, банк, санхүүгийн салбарт олон жилийн туршлагатай, төв банк болон хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд өндөр хариуцлагатай алба хашиж ирсэн эдийн засагч, улс төрч юм.
Боловсрол:
1990 – Дархан хотын 17 дугаар дунд сургууль
1992 – Сүхбаатар аймгийн 1 дүгээр дунд сургууль
1997 – Монгол Улсын Их Сургууль, Эдийн засгийн сургууль, банкны эдийн засагч
2008 – АНУ, Калифорнийн их сургуулийн Риверсайд салбар, хэлний бэлтгэл
2009 – АНУ, Индианагийн их сургууль
Ажлын туршлага, төрийн албан тушаал:
1997–1999 – Монголбанк, Хяналт шалгалтын газрын хянан шалгагч
1999–2000 – Монголбанкнаас ХААН банкинд бүрэн эрхт төлөөлөгч, эрх хүлээн авагч
2000–2004 – Монголбанк, Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч
2004–2006 – Худалдаа хөгжлийн банк, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал
2006–2007 – Худалдаа хөгжлийн банк, Дэд ерөнхийлөгч
2010–2016 – Монголбанк, Тэргүүн дэд ерөнхийлөгч
2016–2020 – Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016–2020 – Нутгийн удирдлагын дэд хорооны дарга
2020–2024 – Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020–2021 – Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2024 оноос – Монгол Улсын Их Хурлын гишүүн
2022 оноос – Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд (Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газарт)
Шагнал:
2014 – “Алтан гадас” одон
2018 – “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”
6. Лхагвын Мөнхбаатар:
Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдад томилохоор танилцууллаа.
Лхагвын Мөнхбаатар нь 1977 онд Хөвсгөл аймагт төрсөн. Хууль зүй, төрийн удирдлагын чиглэлээр боловсрол эзэмшиж, төрийн байгууллагад олон жил ажилласан.
Боловсрол:
1995 — Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 10 жилийн сургууль
1999 — Монгол Улсын Их Сургууль, Хууль зүйн дээд сургууль, Эрх зүйч, бакалавр
2008 — Отгонтэнгэр их сургууль, Хууль зүйн ухааны магистр
Ажлын туршлага, төрийн албан тушаал:
1999–2000 — Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн
2000–2006 — Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
2006–2008 — Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга
2008–2009 — Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, улсын ерөнхий байцаагч
2009–2011 — Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, улсын ерөнхий бүртгэгч
2012 — Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
2013 — Монгол Ардын Намын даргын зөвлөх
2014–2016 — “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн
2016–2020 — Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020–2024 — Монгол Улсын Их Хурлын гишүүн
2022–2023 — Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
2023–2024 — Монгол Улсын Их Хурлын дэд дарга
2024 оноос — Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос — Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
Шагнал:
2009 — Цэргийн хүндэт медаль
2011 — Цэргийн гавьяаны одон
7. Дамбын Батлут:
Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдад томилохоор танилцууллаа.
Дамбын Батлут нь 1974 онд Архангай аймгийн Хашаат суманд төрсөн бөгөөд улс төр, төрийн удирдлагын чиглэлээр туршлагатай .
Боловсрол:
1985 — Архангай аймгийн Ерөнхий боловсролын сургууль
1992 — Орхон аймгийн Ерөнхий боловсролын V дунд сургууль
2004 — ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит технологийн сургууль, Цахилгааны инженер
2007 — Удирдлагын академи, Төрийн удирдлага
Ажлын туршлага, төрийн албан тушаал:
1994–2000 — “Эрдэнэт хивс” ХХК-д туслах ажилтан
2003–2006 — “Дэлхийн Зөн Монголд” олон улсын байгууллагад гүйцэтгэх захирал
2006–2007 — Орхон аймгийн газрын Харилцаа барилга хот байгуулалтын газарт мэргэжилтэн
2008–2012 — Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч
2006–2013 — НАМЗХ-ны дарга
2013–2020 — Орхон аймгийн МАН-ын дарга
2010–2012 — Баян-Өндөр сумын НАШБ-ын дарга
2008–2020 — Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга
2016–2020 — Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч
2020–2024 — Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос — Монгол Улсын Их Хурлын гишүүн
Шагнал:
2006 — Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
2011 — Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
2017 — Алтан гадас одон
Гадаад хэлний мэдлэг: Англи, Орос
8. Батын Батбаатар:
Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад томилохоор танилцууллаа.
Батын Батбаатар нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд улс төр, эдийн засаг, хууль зүйн чиглэлээр боловсрол эзэмшсэн туршлагатай улс төрч юм.
Боловсрол:
1991 — Улаанбаатар хот, 10 жилийн 47-р дунд сургууль
1999 — МУИС-ийн Эдийн Засгийн Их Сургууль, Эдийн засагч бакалавр
2000 — МУИС-ийн Эдийн Засгийн Их Сургууль, Магистр
2002 — МУИС-ийн Хууль Зүйн Сургууль, Эрх зүйч бакалавр
Ажлын туршлага, төрийн албан тушаал:
2003–2013 — Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга
2004–2008 — УИХ-ын гишүүн; Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо
2012–2016 — Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвийн хяналтын хорооны дарга
2015–2016 — Ерөнхий сайдын орон тооны зөвлөх
2024 оноос — Монгол Улсын Их Хурлын гишүүн
Шагнал:
Алтангадас одон
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
9. Пүрэвсүрэнгийн Наранбаяр:
Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайдад томилохоор танилцууллаа.
Пүрэвсүрэнгийн Наранбаяр нь 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. Гадаад харилцаа, олон улс судлал, боловсролын салбарт арвин туршлагатай, судлаач, багш мэргэжилтэн, улс төрч юм.
Боловсрол:
1994 — Ерөнхий боловсролын 13 дугаар сургууль, бүрэн дунд боловсрол
1998 — Токиогийн Гадаад судлалын их сургууль, мэргэжил дээшлүүлэгч оюутан
1999 — Тайшёогийн их сургууль, мэргэжил дээшлүүлэгч оюутан
2000 — Монгол Улсын Их Сургууль, Олон улсын харилцааны бакалавр
2007 — Японы Киотогийн Их Сургууль, Эрх зүйн магистр
2015 — Монгол Улсын Их Сургууль, Олон улс судлалын доктор
Ажлын туршлага, төрийн албан тушаал:
2000–2002 — Байгаль орчны яам, Хамтын ажиллагааны хэлтэст мэргэжилтэн
2002–2004 — Байгаль орчны яам, Сайдын туслах
2002–2004 — Японы Экологийн сан, Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга
2009–2011 — Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Шинэтгэлийн бодлогын газарт мэргэжилтэн
2011 — Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын газрын орлогч дарга
2011–2012 — Токиогийн Гадаад судлалын их сургуульд судлаач
2012–2020 — Ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургуулийн захирал
2020–2023 — ХҮН намын Нийслэлийн намын хорооны дарга
2020–2024 — Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга
2024 оноос — Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос — Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд
Шагнал:
2017 — Алтангадас одон
Гадаад хэлний мэдлэг: Англи, Япон
10. Тилеуханы Аубакир:
Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад томилохоор танилцууллаа.
Тилеуханы Аубакир нь 1976 онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн. Төр, хувийн хэвшил, гаалийн байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан.
Боловсрол:
1992 — Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 10 жилийн дунд сургууль
2000 — “Отгонтэнгэр” дээд сургууль, Олон улсын эрх зүйч
Ажлын туршлага, төрийн албан тушаал:
2000–2005 — Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ тариа” ХХК-ийн дэд захирал
2006–2015 — “Тариан цацал” ХХК-ийн захирал
2015–2016 — Гаалийн ерөнхий газрын Дотоод аудит, мониторингийн газрын дарга
2017–2019 — Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын орлогч дарга
2008–2015 — Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны дарга
2020–2024 — Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос — Монгол Улсын Их Хурлын гишүүн
Гадаад хэлний мэдлэг: Герман, Орос
11. Чинбатын Ундрам:
Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад томилохоор танилцууллаа.
Чинбатын Ундрам нь 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Эдийн засаг, бизнесийн удирдлага, боловсролын салбарт гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцаж, эрдмийн зэрэг хамгаалсан. Улс төр, төрийн бодлого боловсруулах, боловсролын удирдлага, судалгааны чиглэлээр олон жил ажилласан туршлагатай, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
Боловсрол:
1998 – Нийслэлийн 23 дугаар дунд сургууль
1999 – АНУ-ын Terry Sanford ахлах сургууль
2003 – Лондон хотын Олон улсын америкийн их сургууль, бизнесийн удирдлагын бакалавр
2004 – Лондон хотын Олон улсын америкийн их сургууль, бизнесийн удирдлагын магистр
2010 – Япон улсын Нагоя их сургууль, эдийн засгийн ухааны доктор
Ажлын туршлага, төрийн албан тушаал:
2005–2006 – Эм Си Эс Интернэйшнл ХХК-д маркетингийн менежер
2007–2008 – Нагоя их сургуульд зочин судлаач
2010–2020 – Харвардын их сургуулийн Бизнесийн сургуулийн дэргэдэх институтын Монгол дахь координатор
2010–2013 – МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн менежментийн тэнхимийн эрхлэгч, профессор
2013–2017 – МУИС-ийн сургалтын удирдлагын албанд албан тушаал хашсан (Бакалаврын сургалтын албаны дарга, сургалтын нэгдсэн албаны дарга гэх мэт)
2017–2020 – МУИС-ийн дэд захирал, профессор
2017–2020 – Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөлийн гишүүн
2020–2024 – Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос – Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос – Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга
2024 оноос – Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд
Шагнал:
2011 – Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
2014 – Боловсролын тэргүүний ажилтан
2015 – МУИС-ийн Жуух бичиг
2016 – Шинжлэх ухааны тэргүүний ажилтан
Гадаад хэл: Англи, Орос, Япон
12. Энхтайваны Бат-Амгалан:
Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад томилохоор танилцууллаа.
Энхтайваны Бат-Амгалан нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр олон улсын харилцаа, эрх зүй, гадаад хэл судлалын чиглэлээр дотоодын тэргүүлэх их сургуулиудад боловсрол эзэмшсэн бөгөөд нийслэл болон төрийн байгууллагуудад удирдах алба хашиж, улс төрийн тодорхой туршлага хуримтлуулсан, хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.
Боловсрол:
1994 – Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль
1998 – МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль, герман судлал, олон улсын дипломатч
2004 – МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
Ажлын туршлага, төрийн албан тушаал:
2002–2008 – “Баян Хадат” тур ХХК, гүйцэтгэх захирал
2008–2010 – Нийслэлийн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга
2008–2012 – Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
2010–2012 – Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын орлогч дарга
2015–2020 – ИНЕГ-ын “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Гадаад харилцааны хэлтсийн дарга
2016–2020 – Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч
2020–2024 – Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос – Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос – Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд
Шагнал:
2018 – Алтан гадас одон
Гадаад хэл: Англи, Герман
13. Жадамбын Энхбаяр:
Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад томилохоор танилцууллаа.
Жадамбын Энхбаяр нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр хууль зүй, эдийн засгийн чиглэлээр дотоод, гадаадын нэр хүндтэй их сургуулиудад боловсрол эзэмшиж, гааль, мэргэжлийн хяналт, төрийн өндөр албан тушаалд олон жил ажилласан. УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай улс төрч юм.
Боловсрол:
1990 – Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1999 – МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль
2005 – Нидерланд Улсын Маастрихтын их сургууль, магистр
Ажлын туршлага, төрийн албан тушаал:
2000–2002 – Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга
2002–2004 – Улаанбаатар хотын гаалийн газарт хэлтсийн дарга, дэд дарга
2004–2006 – Гаалийн ерөнхий газрын зөвлөх
2006–2008 – Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга
2008–2020 – Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012–2014 – Батлан хамгаалахын сайд
2016–2020 – УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
2020–2021 – Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх, ажлын албаны дарга
2021–2024 – Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга
2024 – Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөх
2024 оноос – Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос – Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
Шагнал:
Алтангадас одон
Цэргийн гавьяаны одон
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
Сүхбаатарын одон
Гадаад хэл: Англи, Орос
14. Энхбаярын Батшугар:
Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдад томилохоор танилцууллаа.
Энхбаярын Батшугар нь 1987 онд Улаанбаатар хотод төрсөн. Гадаадын нэр хүндтэй их, дээд сургуульд боловсрол эзэмшиж, төр, банк санхүү, хууль тогтоох байгууллагад ажилласан туршлагатай улс төрч юм.
Боловсрол:
1994–2000 – Нийслэлийн 14 дүгээр дунд сургууль
2000–2004 – АНУ-д бүрэн дунд боловсрол эзэмшсэн
2004–2008 – АНУ-ын Бентлигийн их сургууль, эдийн засагч, санхүүч
Ажлын туршлага, төрийн албан тушаал:
2008–2011 – “JPMorgan” хөрөнгө оруулалтын банк, банкир
2011–2012 – МАХН-ын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга
2012–2016 – Монголбанк, Дэд ерөнхийлөгч
2016–2021 – “Медиахолдинг” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн
2021–2024 – Монгол Улсын Их Хурлын гишүүн
2022–2024 – УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга
2024 оноос – Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос – Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд
Гадаад хэлний мэдлэг: Англи, Орос
15. Жигжидсүрэнгийн Чинбүрэн:
Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдад томилохоор танилцууллаа.
Жигжидсүрэнгийн Чинбүрэн нь 1972 онд Улаанбаатар хотод төрсөн. Анагаах ухааны доктор зэрэгтэй, мэс заслын өндөр ур чадвартай, олон жил эрүүл мэндийн салбарт ажилласан туршлагатай эмч, улс төрч юм.
Боловсрол:
1990 – Нийслэлийн 23 дугаар дунд сургууль
1991–1997 – Анагаах ухааны их сургууль, хүний их эмч
2000–2001 – Хавдар судлалын төв, хавдар судлаач эмчийн мэргэшил
2001–2002 – Швейцарь, Лозаны их сургууль, мэс заслын эмчийн резентур
2013–2015 – Япон, Токиогийн Анагаах ухааны эмэгтэйчүүдийн их сургууль, анагаах ухааны доктор
Ажлын туршлага, төрийн албан тушаал:
1997–1998 – Анагаах ухааны хүрээлэн, шинжлэх ухааны туслах ажилтан
1998–2008 – Хавдар судлалын үндэсний төв, мэс заслын эмч
2008–2016 – ХСҮТ, Элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч
2014–2016 – АШУҮИС, хавдар судлалын багш
2015 оноос – Монголын элэг цөс, нойр булчирхайн нийгэмлэгийн тэргүүн
2016 – Эрүүл мэндийн яам, Хавдрын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга
2016–2019 – ХСҮТ-ийн ерөнхий захирал
2020 – ХСҮТ-ийн зөвлөх эмч
2020–2024 – Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос – Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос – Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд
Гадаад хэлний мэдлэг: Англи, Орос
Шагнал:
2015 – Алтан гадас одон
2019 – Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
2019 – Монгол Улсын Гавьяат эмч
16. Баттогтохын Чойжилсүрэн:
Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдад томилохоор танилцууллаа.
Боловсрол:
1988 он- Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
1993 он- ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургууль Автоматикч телемеханикч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажлын туршлага, төрийн албан тушаал:
1993-1995 он- ОХУ-ын Екатеринбург хотын "СП-Каман" компаний захирал
1995-1999 он- "Хурд Ч" ХЭАА-н захирал
1999-2006 он- "Хурд Хүнс" ХХК-ий захирал
2006-2008 он- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга
2008-2012 он-Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 он- Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2020 он- Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 он- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2017-2020 он- Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2020-2024 он-Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2022 он- Монгол Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга
2022 оноос -Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд
2024 оноос - Монгол Улсын Их Хурлын гишүүн
Шагнал:
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
Алтангадас одон
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
Гадаад хэл: Англи, Орос
17. Батмөнхийн Батцэцэг:
Засгийн газрын гишүүн,Гадаад харилцааны сайдад томилохоор танилууллаа.
Батмөнхийн Батцэцэг нь
1992 онд
Дархан-Уул аймаг 13 дугаар дунд сургууль
1996 онд
Монгол Улсын их сургууль, Олон улсын харилцааны дээд сургууль - Олон улсын харилцаа
2000 онд
Санхүү эдийн засгийн дээд сургууль – Бизнесийн удирдлага
2005 онд
Голландын Маастрихтийн менежментийн их сургууль – Бизнесийн удирдлагийн магистр
Ажлын туршлага, төрийн албан тушаал:
1996-2005 он -“Мөнхийн үсэг” ХХК-ийн Ерөнхий захирал
2003 он- “Аз хур” ХХК-ийг үүсгэн байгуулагч, захирал
2005-2007 он- Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн, Гадаад сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга
2007-2015 он- “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга
2010-2011 он- Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
2011-2012 он- Монгол Ардын Намын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга
2015-2016 он- Монгол Улсын Сангийн сайдын гадаад бодлогын зөвлөх
2016-2020 он-Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд
2021-2024 он-Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар
2024 оноос- Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос -Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд
Гадаад хэл: Англи, Орос
18. Гонгорын Дамдиннням:
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад томилохоор танилцууллаа.
Боловсрол: 
1999 он- Дархан-Уул аймгийн 7 дугаар дунд сургууль
2004 он- МУБИС, нийгэм судлал, эрх зүйн багш
2005-2007 он- МУБИС, улс төр судлалын магистр
2013-2016 он- Бритиш Колумбын их сургууль, уул уурхайн засаглал, бодлого судлалын магистр
Ажлын туршлага, төрийн албан тушаал:
2008-2009 он- Байгаль орчны сайдын зөвлөх
2009-2010 он- БСШУ-ны сайдын зөвлөх
2010-2013 он- ШУТИС, Нийгмийн хөгжлийн проректор
2015 он- Канад Улс Бритишийн Колумбын их сургуулийн судлаач
2017 он- “Прокон Майнинг Монголия” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2020-2024 он- Монгол Улсын Их Хурлын гишүүн
2021-2022 он- Монгол Улсын Их хурлын Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга
2024 оноос - Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос- Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын Бүлгийн дэд дарга
Шагнал: 
Хөдөлмөрийн хүндэт медаль
Гадаад хэл: Англи, Орос
19. Борхүүгийн Дэлгэрсайхан:
Засгийн газрын гишүүн, Зам тээрийн хөгжлийн сайдаар томилуулахаар танилцууллаа.
Болосрол:
1982 он- Дорноговь аймгийн 1-р арван жилийн дунд сургууль
1987 он- НАХЯ-ны дэргэдэх Цэргийн дээд сургууль /одоогийн хууль сахиулах их сургууль/ хуульч
Ажлын туршлага, төрийн албан тушаал:
1987-1989 он- Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч
1989-1992 он- Дорнод аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга
1993-2016 он- “Дорнын говь” ХХК
2004-2015 он- “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн захирал
2016-2020 он- Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2024 он- Монгол Улсын Их Хурлын гишүүн
2023-2024 он- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга
2024 оноос- Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос- Монгол улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд
[su_quote]Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заажээ.[/su_quote]

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.