Засгийн газрын бүтцээс яамгүй 3 сайдыг хасаж, 16 яам, 21 сайдтайгаар ажиллана

Засгийн газрын бүтцээс яамгүй 3 сайдыг хасаж, 16 яам, 21 сайдтайгаар ажиллана

МАН-ын Удирдах зөвлөл дөнгөж сая хуралдаж дууслаа. Хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэж шийдвэрлэжээ. Уг асуудлаар МАН-ын ЕНБД Я.Содбаатараас тайлбар авлаа.

МАН-ын ЕНБД Я.Содбаатар:

Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж байгаа талаар мэдэгдлээ. Ингэхдээ Үндэсний хороо буюу яамгүй гурван сайдыг хасаж байгаа бөгөөд нийт 16 яам 21 сайдтайгаар шинэ засаг үйл ажиллагаа явуулахаар болж байгаа аж.

Удирдах зөвлөлөөс шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг дараах байдлаар тодруулжээ:

Н.Учрал -Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд,

Т.Доржханд- Шадарсайд,

С.Амарсайхан-Шадар сайд,

С.Бямбацогт- ЗГ-ын ХЭГ-ын дарга,

Э.Батшугар- Цахим хөгжлийн сайд,

Д.Батлут - Батлан хамгаалахын сайд,

Г.Дамдинням -Эрдэс баялаг уул уурхайн сайд,

Э.Бат-Амгалан- Барилга хот байгуулалтын сайд,

Ж.Чинбүрэн - Эрүүл мэндийн сайд,

Б.Чойжилсүрэн -Эрчим хүчний сайд,

Б.Дэлгэрсайхан- ЗТХ-ийн сайд,

Б.Жавхлан -Сангийн сайд,

Б.Батцэцэг Гадаад харилцааны сайд,

Ч.Ундрам- Соёлын сайд,

Ж.Энхбаяр - ХХААХҮ-ийн сайд,

Б.Батбаатар/ИЗНН/- Байгаль орчны сайд,

Г.Ганзориг/ХҮН нам/- Боловсролын сайдаар томилуулахаар МАН-ын УЗ-өөс шийджээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.