"Монгол хан" жүжигт хэдэн төгрөг зарцуулсан бэ, Номин сайд аа?

"Монгол хан" жүжигт хэдэн төгрөг зарцуулсан бэ, Номин сайд аа?

[su_quote]Дараагийн Засгийн газарт орж ажиллахгүй хэмээн мэдэгдсэн Ч.Номин сайдад эрх ашгийн олон зөрчил бий. Тэр энэ бүхнээ тайлагнаж, шалгуулах ёстой.[/su_quote]

Түүний хувьд Соёлын сайдаар ажиллаж байх хугацаандаа өөрийн найз, Ард Ч.Ганхуягтай хамтран "Эдийн засгийн форум" гэгчийг хэд хэдэн удаа зохион байгуулж байсан түүхтэй. Энэ ажил нь ямар үр дүнд хүрсэн, ямар хэмжээний зардал гаргасан нь одоог болтол ил тод болоогүй байна.

f1e5f61858c4b2420c23cee39b984f11 300x200

Мөн түүний хувьд Соёлын сайдаар ажиллаж байхдаа өөрийн найз Херо Б.Баатарын найруулсан "Монгол хан" жүжиг, түүний баг бүрэлдэхүүнийг гадаадад явуулахад Соёлын яамнаас 350 сая доллар зарцуулсан талаар мэдээлэл гарсан.

[su_quote]Тухайн үедээ Соёлын сайд Ч.Номин Англи улсад болсон нээлтэд нь хүртэл найзуудын хамтаар өөрөө очиж байсан түүхтэй. Гэвч Соёлын яам мөнгө зарцуулаагүй хэмээн мэдэгдээд л өнгөрч байв. [/su_quote]

Ч

Мөн тэрээр өнгөрсөн оны 08-р сард өөрийн хувийн "Тэрэлж" зочид буудалдаа Азийн улс төрийн намуудын эмэгтэйчүүдийн жигүүрийн наймдугаар хуралдааныг зохион байгуулсан.

Соёлын сайд өдрийн 1,5-3,5 саяар үнэлэгдэх хувийн зочид буудалдаа Соёлын яамны ажлыг улсын төсвөөр зохион байгуулсан нь мөн л олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж, АТГ-аас шалгах ёстой хэмээн үзэж байсан ч энэ хэрэг тэгсгээд нам жим болсон байдаг. Мөн л тэр хувийн зардлаараа зохион байгуулсан хэмээн мэгдэгдээд л өнгөрч байв.

456508260 1071816784308746 2220587007848865083 n 209x300

Ковидын үед наадам зохион байгуулахад ямар ч мөнгө зарцуулаагүй хэмээн мэгдэж байсан нь сүүлдээ үнэнд гүйцэгдэж мэдээлэл хийдээ 850 сая төгрөг зарцуулсан гэж мэдэгдэж байв.

Гэвч үнэн хэрэгтээ "цахим наадам" гэсэн утгаар улсын болон нийслэлийн төсвөөс 10 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан нь шилэн дансны мэдээлэлд бүртгэлтэй бий. Тухайн үеийн цахим наадам гэгчийг мөн л Ч.Номин хатагтайн найз Херо Б.Баатар зохион байгуулж байлаа.

MPA PHOTO 2016 2497 300x158

[su_quote]Мөн Ч.Номин хатагтай өнгөрсөн оны төсөв батлахад сайдын багцдаа 18.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий "Соёлын эрхийн бичиг" тараах төсөв суулгасан ч энэ мөнгө хаашаа орсон, юунд зарцуулсан нь бүрхэг хэвээр байна.[/su_quote]

Төсөв батлах үед тус төсвийг хүчингүй болгох санал хураах байсан ч гишүүд хүчингүй болгох төслийг нь дэмжээгүй  бөгөөд энэ төсөв батлагдсан байдаг.

Энэ мэтээр Ч.Номин хатагтай сайдаар ажиллаж байх хугацаандаа найз нөхөд, хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал олгосон олон хуудуутай үйлдэл бий.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.