Жүжигчин Н.Баярмаа: "Клеопатра" жүжгээ анх эхлэхэд бид халаасандаа нэг ширхэг ч хадаасгүй байсан

Жүжигчин Н.Баярмаа: "Клеопатра" жүжгээ анх эхлэхэд бид халаасандаа нэг ширхэг ч хадаасгүй байсан

"Клеопатра" жүжгийн гол дүрийн жүжигчин, "Монгол" театрын үүсгэн байгуулагч Н.Баярмаа:

-"Клеопатра" жүжиг анх тэрбум төгрөгний зардлаар бүтэж байсан. Энэ жүжиг эхэлхэд бид ямар ч санхүү, хөрөнгө оруулалт бүүхэл халаасандаа ганц ширхэг хадаас ч байгаагүй.

Гагцхүү бидний сэтгэлд энэ жүжгийг хийх юмсан гэсэн уран бүтээлч хүний халуун сэтгэл л байсан. Юу ч үгүй байж яаж энэ жүжгийг тайзан дээр амилуулсан бол гэж олон хүн гайхах байх. Бид хэрхэн санхүүгээ босгосныг манай жүжигчид, баг хамт олон ч сайн мэдэхгүй байх. Амьдралын үнэн заримдаа гоё байдаг.

Бид санхүүгээ босгох гэж машины ченж хийсэн. Аливаа зүйлийг хийе гэж зориг шулуудах юм бол болохгүй зүйл гэж байдаггүй юм билээ.

Бид бүхэн шиг юм хийе гээд явж байгаа залуусдаа хэлэхэд зорилгоо тодорхойлоод, хамтрагчаа зөв сонгочих юм бол бүтэхгүй, болохгүй зүйл гэж байхгүй.

Наймаа хийнэ гэдэг амаргүй юм байна билээ. Машин зарж үзээд, байр зарах гэж үзсэн даанч бүтээгүй. Энэ жил манай театр 2 нас хүрч байна. Эхний жил санхүүжилтээ босгох гэж бид явсан. Дараа жилээс продюсертайгаа уулзсаны дараа бидний ажил бага зэрэг хөнгөрч, уран бүтээлдээ анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.