Японы Ерөнхий сайдын твиттерт цацсан видео ихээхэн хэмжээний шүүмжлэлд өртлөө
Японы Ерөнхий сайд ШИнзо Абэ ням гарагт/2020.04.12/ твиттер хуудаснаа нохойтойгоо буйдан дээр сууж, цай уун, ном уншиж байгаа видеогоо цацжээ.
[su_quote]Тэрээр энэхүү видеогоороо хүмүүст гэртээ байхыг уриалсан мессеж өгөхийг зорьсон байна. Гэвч тус видео нь олон мянган хүний дургүйцлийг хүргэж, ихээхэн хэмжээний шүүмжлэлд өртөөд байна. [/su_quote]
https://twitter.com/i/status/1249127951154712576
Шүүмжлэгчид “Ийм тансаг байдлыг харуулсан видео хийх нь коронавирусийн дэгдэлтийн үеэр амьжиргаагаа залгуулах гэж байгаа хүмүүсийн зовлонг үл тоомсорлож байгаа хэрэг’’ гэж үзэж байгаа бөгөөд дургүйцлээ илэрхийлсэн олон мянган сэтгэгдлүүдийг үлдээжээ.
Ажлын бус цаг байсан учраас Ерөнхий сайд Шинзо Абэгийн төлөөлөгчид Ням гарагт ямар нэгэн албан ёсны тайлбар өгөөгүй байна.
[Tweet "NHK телевизээс ‘’Японд коронавирусийн халдвар авагчдын тоо 6000 давсан’’ гэсэн мэдээллийг бямба гарагт / 2020.04.11/ өгөв."] Япон улс хүн амын томоохон төвүүдэд коронавирусийн тархалттай тэмцэх зорилгоор онц байдал зарласнаас хойш анхны амралтын өдөр болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.