Найруулагч А.Чингүн: Заавал нам, төрийн удирдага, моторгүйгээр залуус зоригловол, сэтгэвэл хийж чаддагийг бид “Клеопатра” жүжгээрээ харуулахыг зорьсон
[su_quote]"Монгол" театр үүсэн байгуулагдаад хоёр жилийн нүүрийг үзэж байна. Тус театр анхны уран бүтээл болох "Клеопатра" жүжгээрээ "Мөнгөн мод" шагналыг хүртсэн бөгөөд 07-р сарын 01-10-ны өдрүүдэд Дуурийн театр дээр Клеопатра жүжгээ дахин тоглох гэж байна. [/su_quote]
Энэ талаараа "Монгол" театрын хамт олон өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
"Монгол" театрын найруулагч А.Чингүн:
-Манай жүжгийг үзэх мянга мянган шалтгаан байна. Эхний 10 шалтгааныг дурдъя.
1-рт, Манай театр АНУ-ын суут сэтгэгч Жорж Бернад Шоугийн "Марк Антони ба Клеопатра хоёр", хүн төрөлхтний соёлыг дээд түвшинд хүргэсэн, суут сэтгэгч Уилъям Шекспирийн "Цезарь Клеопатра хоёр" жүжгийг нийлүүлж, өөрийнхөө сэтгэж тавьснаараа онцлог. Энэ бол ондоошлыг бий болгоё, монголоороо сэтгэе, хуулбарладаггүй байя гэж зорьсных. Ингэснээрээ дэлхийд анх удаа хоёр зохиолыг
2-рт, Театрын урлагт дараагийн шинэчлэлтийг авчрахын тулд хамгийн анхны виртуал CD график ашиглан 3D, 3D, 4D, 5D холограммыг орчин цагийн техник технологийн сэтгэмжтэй хослуулан метадрамыг авчрахыг хичээсэн.
3-рт, Бид энэхүү жүгээрээ метадрам гээд дэлхийд дөнгөж эхэлж байгаа сэтгэмжийг авчирч, монголдоо анх удаа метадрам жүжгийг тавилаа.
4-рт, Түүхийн мэдэгдэхүүн олж авах, түүхийн ач холбогдолтой. Манай эрний өмнөх эртний Грек, Ром, Египтийн түүхийг мэднэ гэдэг бол хүн төрөлхтний түүхээ мэдэж авч байгаа хэрэг юм.
5-рт, Заавал нэг нам, төрийн удирдага, моторгүйгээр залуус зоригловол, сэтгэвэл хийж чаддагийг бид “Клеопатра” жүжгээрээ харуулахыг зорьсон юм. Уриалга болгохыг зорьсон юм. Тэр ч утгаараа бид монголын хамгийн том "Мөнгөн мод" шагналыг авсан.
Бас нэгэн шалтгаан бол манай дэвшилтэт "Монгол" театр маань жүжгээ сонгодог урлагийн Дуурийн театрт тоглохоор болж байна. Мөн бид Улаанбаатар театрт том хэмжээний тогтлолт болоогүй хорин хэдийн жилийн дараа шинэчилж, эртний Египтийн орчин бүрдүүлж жүжгээ тавьж чадсан гэх мэт олон олон шалтгаан байна.
Тиймээс урлагт хайртай, урлагаар ариусдаг, гэгээрдэг, ухаарал авдаг бүх хүмүүсээ Дуурийн театрт ирж манай жүжгийг үзээрэй гэж уриалж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.