МОНЦАМЭ агентлагийн ажилтнууд захирал Э.Содонтогосын ёс зүйгүй авир, хүний эрхийн ноцтой зөрчлийн асуудлаар Ерөнхийлөгчид хандлаа

МОНЦАМЭ агентлагийн ажилтнууд захирал Э.Содонтогосын ёс зүйгүй авир, хүний эрхийн ноцтой зөрчлийн асуудлаар Ерөнхийлөгчид хандлаа
[su_quote]Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн ажилтнууд байгууллагын дарга Э.Содонтогосын ёс зүйгүй авир, хүний эрхийн ноцтой зөрчил гаргаж буй асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж Албан бичиг өргөн барьжээ.[/su_quote]
“Мянганы сорилтын сан”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ажилтнууддаа ажлын байрны дарамт үзүүлж, хүний эрхэд ноцтой халдсан үндэслэлээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байсан Э.Содонтогосыг яагаад Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн даргаар томилсныг гайхаж буйгаа ч тус захидалд өгүүлжээ.
Э.Содонтогос 2022 оны 11-р сарын 17-ны өдрөөс Монцамэ агентлагийн даргаар томилогдон иржээ. Түүнээс хойш 100 орчим албан хаагчтай тус агентлагаас 51 хүн өргөдлөө өгөхөөс аргагүй байдалд хүртлээ дарамтад өртөж ажлаас гарсан байна.
Ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудын дийлэнх хувь нь агентлагийн даргын үзүүлж буй дарамт, зүй бус шахалт шаардлагаас болжээ. Уг албан бичигт Э.Содонтогос харилцаа хандлагын асар өндөр доголдолтой, мэргэжлийн бус, зөвхөн хувийн үзэл бодол, эрх ашгийн үүднээс шийдвэр гаргадаг, ажилтан албан хаагчдыг үг хэлж үзэл бодлоо илэрхийлснийг хавчин боодог, улмаар өөрөөр нь өргөдлийг өгүүлэх хүртэл хэмжээнд хүрч дарамталдаг тухай дурджээ.
Түүнчлэн Э.Содонтогосын хууль зөрчсөн ноцтой баримтуудыг ч уг захидалд дурдсан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.