УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Гишүүд асууж, Ерөнхий сайд асуултад хариулдаг байх ёстой

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Гишүүд асууж, Ерөнхий сайд асуултад хариулдаг байх ёстой
[su_quote]УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нар УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьжээ. Уг өөрчлөлтөөр "Ерөнхий сайдын мэдээллийн цаг"-ийг "УИХ-ын асуулгын цаг" болгохоор тусгасан байна. [/su_quote]
505403171 1271805537836770 3564006221101379198 n 300x153
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: 
"Ерөнхий сайдын мэдээллийн цаг" гэх ойлголт, хуулийн зохицуулалт одоо УИХ-ын Дэгийн тухай хуульд бий. Ерөнхий сайд өөрийн хүссэн мэдээллээ УИХ-д оруулдаг, тэр нь Засгийн газрын Пи-Ар-ын цаг болдог. УИХ сонирхож, үр дүнтэй хэлэлцэж чаддаггүй "мухар олгой" шиг ач холбогдол, үүрэг үгүй процесс.
Парламент бол мэтгэлцдэг, иргэдийн мэдэх эрхийг хангадаг, ул суурьтай шийдэл яриа өрнөдөг газар байх ёстой. Тиймээс Ерөнхий сайдын мэдээллийн цагийг "УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГ” болгон өөрчилж гишүүд асууж, Ерөнхий сайд асуултад хариулдаг, иргэд Засгийн нууж, бултуулж буй мэдээлэл, бодит байдлыг мэдэх эрхтэй болдог парламентын ардчиллын тэр жишиг рүү нь очуулах хууль өргөн барьсан нь энэ.
Хуулийн төслийг УИХ-д суудалтай бүх намын төлөөлөл болох Б.Батбаатар, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, Н.Номтойбаяр, А.Ундраа, Б.Жаргалан, Ж.Золжаргал, О.Цогтгэрэл, Л.Мөнхбаатар, Б.Энхбаяр нарын гишүүд хамтран санаачилсан болно, гэжээ.
505433590 1271805497836774 8103534828117294127 n 300x282

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.