Ахмадын тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгож, зээлийг 100 хувь олгох шаардлагыг "Гэрэлтүүл" хөдөлгөөнөөс Монголбанкинд өглөө
Монгол Улсын ахмад настнуудын 60 гаруй хувь нь тэтгэвэр барьцаалсан зээл авдаг гэх судалгаа бий. Гэвч Монголбанкны ерөнхийлөгчийн гаргасан тушаалаар өнгөрсөн гуравдугаар сарын 10-аас эхлэн тэтгэвэр барьцаалсан зээлд тавих шалгуур өндөрссөнөөр ахмад настанд хамгийн дээд тал нь 12 сараас дээш хугацаатай зээл олгохгүй бөгөөд нийт тэтгэврийнхээ 50 хувьд л зээл авдаг болсон юм.
[su_quote]Үүнээс үүдэн ахмад настнууд 2 сая төгрөг хүрэхгүй буюу 1.8 сая орчим төгрөгийн зээл авдаг болжээ. Тэрхүү зээлээр томоохон асуудлаа шийдэх боломжгүй болсон байдаг.[/su_quote]
Уг асуудлаар Засгийн газрын 11-11 төвөөр дамжуулан 240 иргэн биечлэн 100 иргэн өргөдөл гомдол ирүүлсэн байна.
Мөн тус хөдөлгөөнөөс ахмадуудтайгаа 06-р сарын 11-нд 11:00 цагаас Төв талбайд жагсаал хийхээр болсон байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.