ЗТХЯ УИХ-ын тогтоолыг үл хэрэгсэн хятадын "Чайна энержи" компанид нүүрсээр төлөх гэрээ байгууллаа

ЗТХЯ УИХ-ын тогтоолыг үл хэрэгсэн хятадын "Чайна энержи" компанид нүүрсээр төлөх гэрээ байгууллаа
Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын ажил гүйцэтгэх гэрээнд өнөөдөр талууд гарын үсэг зурсан талаар ЗТХ-ийн сайд Б.Дэлгэрсайхан мэдэгдсэн. Ингэхдээ Монгол Улсын талаас "Тавантолгой төмөр зам" ХХК болон Хятад улсын "Төмөр замын зам гүүрийн инженеринг групп"-тэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Бид уг гэрээний төлбөрийг бид нүүрсээр  хийх бөгөөд  960 гаруй тэрбум төгрөгийн үнийн санал илгээсэн байна.
[su_quote]Харин гэрээний хугацаанд буюу 20 жилийн хугацаанд хятадын "Чайна энержи" компанид манай тал уурхайн аман дээрээсээ 70$-оор нүүрсээ зарах нөхцөлтэй юм. Гэвч өнгөрсөн хугацаанд яг ийм нөхцөлтэй оффтэйк гэх гэрээнээс нүүрсний хулгайчид мөнгө угааж байсныг "Нүүрсний сонсгол"-оор ил болгосон байдаг. [/su_quote]
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
"Чайна энержи"-д нүүрс худалдах, худалдан авах гэрээтэй холбоотойгоор аль ордоос нүүрс зарах нь тодорхойгүй. Эрдэнэс тавантолгой компани нүүрсний үнээ яаж тогтоодгийг "нүүрсний сонсгол"-оор олж чадаагүй! Ямар ч аргачлал байхгүй. Ийм аргачлалаар нүүрс худалдан авах гэрээгээ хийх гэж байгаа юм уу?
[su_quote]Өнгөрсөн хугацаанд Эрдэнэс тавантолгой компани 9 удаагийн оффтэйк гэрээ хийсэн байдаг. Тэр гэрээнд нүүрс худалдах, худалдан авах үнийг яаж тогтоосныг "Нүүрсний сонсгол"-оор ярьсан. Ингээд УИХ-аас тогтоол гарсан. Энэ тогтоолд Эрдэнэс тавантолгой болон Тавантолгой хувьцаат компани, төрийн болон орон нутгийн өмчит компаниуд цаашид компанийн үйл ажиллагаанаас бусад төсвийн шинжтэй үйл ажиллагаа санхүүжүүлэхгүй байхыг тусгасан. Гэвч энэ тогтоол хэрэгжээгүй байна![/su_quote]
Харин уг асуудлаар ЗТХ-ийн сайд Б.Дэлгэрсайхан дараах тайлбарыг өгөв.
ЗТХ-ийн сайд Б.Дэлгэрсайхан:
Бид бүтэн гурван жилийн хугацаанд 52 удаа уулзахад ямар нэгэн тохиролцоонд хүрч чадаагүй. "Чайна энержи"-д давуу байдал олгоогүй! Харилцан ашигтай гэрээ хийсэн. Чайна энержи хөнгөлөлт үзүүлээч гэсэн.
20 жилийн хугацаанд авах нүүрсний хэмжээ байгаа ч гэсэн нүүрсний үнэ дээшээ доошоо хөдөлнө. Өөрөөр хэлбэл, нүүрс дэлхий дахинд өсөхөд Чайна энержид өгөх нүүрсний үнэ өснө. Буурахад буурна. Чанай энержи ийм л хөнгөлөлт хүссэн. 70$-оор нүүрсээ 20 жил зарна гэсэн үг биш.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.