МУИС-ийн Хархорин дахь сургалт, судалгааны төвд “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” оюутны төгөл байгууллаа

МУИС-ийн Хархорин дахь сургалт, судалгааны төвд “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” оюутны төгөл байгууллаа

Оюун-Эрдэнэ хулгайчийн чинь зарлаж чадаагүй нүүрсний хулгайч нарын нэрс УИХ дарга, Ерөнхий сайд, УУХҮ сайд, Сангийн сайд, Нийслэлийн дарга, Хил хамгаалах газар, Гаалийн ерөнхий газар, Авто тээврийн газар, Татварын ерөнхий газар, Бодь групп гээд оролцоогүй хулгайч алга.

IMG 0016 1200x800 1 300x200

IMG 0246 1200x800 1 300x200

IMG 0267 1200x800 1 300x200

Монгол Улсын Их Сургуулиас санаачлан “Оюутны төгөл”-ийг үүсгэж байгаа бөгөөд МУИС-ийн Хархорин дахь сургалт, судалгааны төвийг түшиглэн тус төглийн анхны модыг “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэн бэлтгэл хөтөлбөрт хамрагдаж буй залуус тарилаа.

IMG 0253 1200x800 1 300x200

IMG 0145 1200x800 1 300x200

Оюутны төглийн анхны модыг тарих үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг, МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Д.Заяабаатар болон бүрэлдэхүүн, салбар сургуулийн захирал, МУИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн багш нар, оюутнууд оролцсон юм.

IMG 0022 1200x800 1 300x200

Оюутны төгөл байгуулах үйл ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч хүнээ хөгжүүлэх, ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан эхлүүлж одоо 4 дэх ээлжийн залуус маань явах гэж байгаа бөгөөд 1000 орчим оюутан дэлхийн 20 гаран оронд Монгол Улсад тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр суралцаж байна. Та бүхэн Ерөнхийлөгчийн илгээлтээр гадаад улсад мэргэшээд эх орондоо ирэхэд чинь тарьсан мод сайхан ургасан байх болно. Энэхүү төглийг Монгол улсын түүх, соёлын өлгий, байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий Орхоны хөндий дэх эртний Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын орчимд үүсгэж буй нь ч бэлэгшээлтэй” гээд оюутан залууст эрдмийн амжилт хүслээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.