МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайдад Г.Занданшатарыг дэмжжээ

МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайдад Г.Занданшатарыг дэмжжээ

МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн Баасан гарагт хуралдаж, дараагийн Ерөнхий сайдын нэрийг тодруулсан. Ингэхдээ одоогийн ЕТГ-ын даргаар ажиллаж буй Г.Занданшатарыг дэмжжээ. Харин өнөөдөр буюу 2025.06.09-ний 11:00 цагаас Бага хурлаа хуралдуулж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийн санал хураах юм.

Шинэ Ерөнхий сайдад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талаас Н.Учрал, Ж.Энхбаяр, Г.Занданшатар нарын нэр яригдаж байсан бол Л.Оюун-Эрдэнийн зүгээс Б.Жавхлан, Х.Нямбаатар гэх хувилбар оруулсан гэдэг мэдээлэл бий. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан С.Амарсайханыг мөн Ерөнхий сайдад дэвшүүлсэн.
Гэхдээ энэ бүх фракцуудын аль алиных нь талд хүлээн зөвшөөрөгдөх, дундын хувилбарыг ЕТГ-ын дарга Г.Занданшатар гэж тэд үзжээ.
[su_quote]Учир нь Г.Занданшатар ЕТГ-ын даргаар ажиллаж буй гэдэг утгаараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ойр, УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай ч муу биш. Огцорсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ буюу түүний цаадах "эзэн" Женко Х.Баттулгатай мөн ойрхон нэгэн. Бараг халаас нэг гэхэд хилс болохгүй. [/su_quote]
УИХ-ын гишүүн, "Женко" Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд тэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулж, Салхитын мөнгөний ордыг "дээрэмдэн" авч түүний мөнгөөр ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэж, "баатар" болж байсан түүхтэй юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.