УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана

Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Олон улсын прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн Х бага хуралд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхбаатар болон УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцов.

4b8ac10c4c904dc5a9017e640ed9c729 300x200

Энэ удаагийн бага хурал “Прокурорын үүрэг оролцооны хувьсал: цахим орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх сорилтууд ба сайн туршлага” сэдвээр өрнөж байна. УИХ-ын даргын зүгээс Монгол Улс болон дэлхий дахинаа тулгамдаад байгаа цахим орчин, нийгмийн сүлжээг ашиглан бусдын эрх, эрх чөлөөг зөрчих, ноцтой, ихээхэн хэмжээний хохирол учруулж буй гэмт хэрэгтэй тэмцэхэд уг олон улсын хурал чухал ач холбогдол үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

4faf639fad854eedac8d27e6e03b3af8 300x200

55c08a3979e64b7d986230bf95f9d976 300x200

 52adf4ae92b949aa8ad8f8b0fd8a5c97 300x200

Тэрбээр, олон ургалч үзлийг төлөвшүүлж буй, хүн төвтэй хууль, эрх зүйн шинэчлэлийг эхлүүлсэн шинэ парламентын бодлогод цахим гэмт хэргийн аюул, хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, үр дагавартай тэмцэх нь хууль цаг үеийн шаардлагаас хоцрохгүй байх, өөрчлөгдөн сайжирдаг байхад бүрэн нийцнэ гэдгийг тодотгосон.

701e63e39e8b4bf190d92d911ef85ee2 300x200

Түүнчлэн,  бага хурлын дүнд цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгох үр бүтээлтэй санаачилгад Монголын парламент нээлттэй хандах болно гэдгээ илэрхийлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.