Долларын ханш 3575 төгрөгт хүрчээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцэж байна.
[su_quote]Өнөөдрийн байдлаар хэрэглээний үнийн индекс сарын өмнөх/2025.05.13-нд 8,6 хувьтай байв/өөс 1,2 хувиар өсөж 9,8 хувьд хүрсэн бол монгол төгрөгтэй харилцах америк долларын ханш 3575 төгрөгтэй тэнцэж ирлээ. [/su_quote]

Монголбанкны баланс дээр байгаа хасах 4.8 их наяд төгрөгийн 3.6 их наяд нь Засгийн газрын бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үүссэн алдагдал байгаа аж. Тухайлбал, Монгол банк өнгөрсөн онд Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ хоршоо, Хүнсний хувьсгал, Цагаан алт зэрэг олон төслийг санхүүжүүлсэн нь өнөөдрийн алдагдлын гол шалтгаан болоод буй аж.
Цаашид эдийн засаг илүү хүндрэх төлөвтэй байгааг Азийн хөгжлийн банкнаас сануулсан бөгөөд тус банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2025 онд 6,6 хувьтай гэж төсөөлж байсан бол 2026 онд 5,9 хувь болно гэж бууруулж тооцоолоод байгаа юм.

Харин шинээр байгуулагдах Засгийн газар эдийн засгийн энэхүү хүнд нөхцөлтэй нүүр тулж, эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулахад анхаарах шаардлага үүсч байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.