БНСУ-ын 21 дахь удаагийн Ерөнхийлөгч И Жэ Мён 49.42%-ын саналаар ялжээ

БНСУ-ын 21 дахь удаагийн Ерөнхийлөгч И Жэ Мён 49.42%-ын саналаар ялжээ
[su_quote]2025 оны 6 сарын 3-ны өдөр БНСУ-ын 21 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль болж, нийт 5 хүн нэр дэвшсэнээс Ардчилсан намаас нэр дэвшсэн И Жэ Мён 49.42%-ын санал авч ялан, тус улсын түүхэнд хамгийн олон хүний санал авсан (17,287,513 санал) ерөнхийлөгч болжээ.[/su_quote]
Энэхүү сонгууль нь өмнөх ерөнхийлөгч болох Юн Сок Ёл хууль бусаар цэргийн онцгой байдал зарлан дотооддоо үймээн дэгдээж огцорсон шалтгаанаас болж явагдсан.
Өмнөд Солонгос хэсэг хугацаанд ерөнхийлөгчгүй байсан тул И Жэ Мён Ерөнхийлөгч шууд үүрэгт ажилдаа оржээ.
Эх сурвалж: Ж. Нармандах

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.