Сү.Батболдын 11 сая фунтын үнэтэй Лондон дахь хоёр хаусыг зарахыг хориглож царцаажээ

Сү.Батболдын 11 сая фунтын үнэтэй Лондон дахь хоёр хаусыг зарахыг хориглож царцаажээ
УИХ-ын гишүүн асан Сү.Батболдын 11 сая фунтын үнэтэй Лондон дахь хоёр хаусыг зарахыг хориглож царцаасан байна. Түүний хувьд оффшор бүсэд бүртгэлтэй компанитай бөгөөд Лондонд тансаг хауснуудтай талаар Хил хязгааргүй эрэн сурвалжлагчид 2018 онд дэлгэж байсан билээ.
Үүний тэргүүн эгнээнд Сү.Батболд байсан бөгөөд түүний оффшор бүс дэх хөрөнгийг хураах талаар яригдаж байгаа юм.
Оффшор компаниудын бүтэц:
1. Batu Mining Limited
• Бүртгэсэн улс: Британийн Виржини арлууд (BVI)
• Үүсгэн байгуулагч: Сүхбаатарын Батболд
• Холбогдох компани: Batu Mining Mongolia LLC (Монгол дахь охин компани)
• Тайлбар: 2003 онд байгуулагдсан бөгөөд Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг. 
2. Quantum Lake Trust
• Бүртгэсэн улс: Гернси (татварын орчин)
• Үүсгэн байгуулагч: Сүхбаатарын Батболд
• Холбогдох компани: Premier Edge Ltd (BVI дахь халхавч компани)
• Тайлбар: 2006 онд байгуулагдсан бөгөөд Батболд нь анхны хувьцаа эзэмшигч байсан. 
3. Premier Edge Ltd
• Бүртгэсэн улс: Британийн Виржини арлууд
• Үйл ажиллагаа: Лондон дахь хоёр тансаг орон сууц худалдан авсан.
• Тайлбар: 2006 онд байгуулагдсан бөгөөд Батболд нь анхны хувьцаа эзэмшигч байсан.
Лондон дахь үл хөдлөх хөрөнгө:
• Байршил: Лондон, Knightsbridge дүүрэг
• Үнийн дүн: £11 сая орчим
• Худалдан авсан он: 2006
• Санхүүжилт: Уул уурхайн гэрээнүүдээс авсан “хууль бус хахууль”-аар санхүүжүүлсэн байж болзошгүй гэж үздэг.
Хууль эрх зүйн арга хэмжээ:
1. Их Британи:
• Шүүхийн шийдвэр: 2020 онд Их Британийн Дээд шүүхээс Батболдыг дээрх орон сууцыг зарахыг хориглосон.
2. АНУ:
• Шүүхийн шийдвэр: 2024 онд АНУ-ын Нью-Йорк хотын зүүн дүүргийн прокурорын газар Батболдыг авлигын мөнгөөр Нью-Йорк хотод тансаг орон сууц худалдан авсан хэргээр иргэний хэрэг үүсгэсэн байдаг.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.