Б.Чойжилсүрэн: Хүний амь эрсэдсэнд харамсаж байна
[su_quote]Өнгөрсөн долоо хоногийн ням гараг буюу 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дулааны 3-р цахилгаан станцад дэлбэрт болж, газар дээр нь ажиллаж байсан залуу инженер амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн цаг үед ДЦС-3 тэг зогсолт хийх бэлтгэл хангаж байсан бөгөөд хэт өндөр ачаалал авсан турбын дэлбэрч, газар дээрээ нэг инженер амиа алдаж, нэг ажилтан биеийн байдал хүнд байгаа юм. Хэргийн шалтгааныг тодруулахаар ажлын хэсэг гарч ажиллаж байгаа аж.[/su_quote]
Энэ талаар салбар хариуцсан сайд Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа.
-Эрх зүйн хувьд асуудал бий. 2025 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын 66 хувийг "Эрчист Монгол" ХХК-д шилжүүлсэн. Сүүлийн долоо хоног бид их ойлгомжгүй байдалд орсон. Удирдах зөвлөл хуралдах боломжгүй болсон. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг дөрөвдүгээр сарын 19-нд зарласан байсан. Түүнээс хойш ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Гэхдээ уг шийдвэрийг гаргуулж, хамгаалж чадаагүй учраас хувь хүний хувьд хариуцлага хүлээхээс өөр аргагүй.
Эрчим хүчний яам хариуцлагаас бултаж байгаагүй. Үнэхээр ойлгомжгүй зүйл боллоо шүү гэдгийг олон удаа анхааруулсан. Хэрэв "Эрчист Монгол" ХХК менежментийн эрхийг хэрэгжүүлж байгаа бол, үүнийгээ хэрэгжүүлээч ээ. Эрхийг шилжүүлж ав гэдэг Засгийн газрын тогтоол гуравдугаар сарын 19-нд гарсан. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаж өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Үүнийг ЗГХЭГ, Засгийн газарт танилцуулах байх гэж бодож байна.[su_quote]Хүний амь эрсэдсэнд үнэхээр харамсаж байна. Мэдээж Засгийн газар огцорсон учраас би дагаад огцорно. Эрчим хүчний салбарын ТӨК-иуд шүдгүй арслан гэсэн үг. "ТЭЦ-3" дулааны цахилгаан станцыг сэргээн босгох ажилд "Эрчист Монгол" ХХК тодорхой арга хэмжээ авах байх. Миний хувьд хариуцлага хүлээнэ гэдгээ хэлсэн. "Эрчист Монгол" ХХК мөн харуцлага хүлээх байх. Ослын улмаас амь эрсэдсэн, хохирсон хүмүүсийн ар гэрт дэмжлэг үзүүлж байгаа. Уг хэрэгт ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.[/su_quote]
-Өнгөрсөн өвөл ДЦС-3 дээр 25мВт ажллаагүй. Сая 50мВт дэлбэрсэн энэ өвөл бараг хөлдөх юм биш үү?
Нөхцөл байдал хүнд байна. Одоо нэмээд 25 МВт эрсдэлтэй, нийт 100 МВт хүчин чадалтай турбин ажиллагаанаас гарахад бэлэн болчихсон байна. Энэ өвөл эрчим хүчний салбар маш хэцүү нөхцөл байдалд орчихсон байгааг хэлье.
-Дараагийн Засгийн газарт та үргэлжлүүлж ажиллах уу. Та хариуцлага хүлээнэ гэж хэллээ шүү дээ?
-Энэ тухай сайн мэдэхгүй байна. Ёс зүйн хувьд хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Би дараагийн Засгийн газарт ажиллах ёс зүйгүй гэж бодож байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, "Эрчист Монгол" компанийн дарга нар ч үргэлжлүүлж ажиллах ёс зүй байхгүй гэж бодож байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.