Дараагийн Ерөнхий сайд хэн бэ?

Дараагийн Ерөнхий сайд хэн бэ?

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдах тов гарчээ. Удирдах зөвлөлийн хурлаар дараагийн Ерөнхий сайдын нэрийг тодруулна. Ингээд маргааш буюу 06-р сарын 05-ны өдөр МАН-ын бага хурлыг хуралдуулж, Баасан гарагийн УИХ-ын чуулганаар шинэ Ерөнхий сайдыг оруулах талаар яригдаж байна.

Шинээр тодрох Ерөнхий сайдад хэд хэдэн хүний нэр яригдаж байгаагийн дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, Я.Содбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд С.Амарсайхан, Хотын дарга Х.Нямбаатар нар байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн фракциас Г.Занданшатар, Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.жавхлан нар байгаа бол УИХ-ын дарга С.АмарБАЯСГАЛАН С.Амарсайханыг санал болгож буй. Харин огцорч буй Л.Оюун-Эрдэнэ буюу түүний цаана байгаа "Женко" Х.Баттулга нарын зүгээс Хотын дарга Х.Нямбаатарыг Ерөнхий сайд болгохоор санал болгож байгаа аж.

Харин олон нийтийн зүгээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн фракцийн хүн Засгийн газрын тэргүүн болно гэх таамаг дэвшүүлж байна.  Ямартай ч өнөөдөртөө шинэ Засгийн газрын тэргүүний нэр тодрох юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.