"Чех фестиваль"-д урьж байна

"Чех фестиваль"-д урьж байна

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Чех-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд зориулсан "Чех фестиваль" олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

Үйл ажиллагаа 6-р сарын 7-ны Бямба гарагт 11.00-19.00 цагийн хооронд Улаанбаатар дахь Чехийн Элчин сайдын яамны гадна талбайд болох бөгөөд бүх хүн үнэ төлбөргүй нэвтрэх боломжтой.

Чех фестиваль нь уг гудамжийг /Чехийн ЭСЯ-ны гадна талбайг/ соёлын амьд зугаалга болгон хувиргаж, бүх насны оролцогчдыг Чехийн соёл, бүтээгдэхүүн, хоолны баялагийг мэдрэх боломжийг олгоно. Энэхүү арга хэмжээ нь олон нийтэд нээлттэй.

[su_quote]Оролцогчид Монголд дэлгүүрүүдээр худалдаалагдаж буй чех бүтээгдэхүүнүүдийг танилцуулах төрөл бүрийн асруудад зочлохоос гадна Монголд үйл ажиллагаа явуулдаг чехийн компаниуд, их сургуулиуд болон байгууллагуудын төлөөлөлтэй уулзах боломжтой. Оролцогчид Монгол улсад чех хэл сурах эсвэл Чех улсад дээд боловсрол эзэмших боломжуудын талаар мэдэх болно. Өдрийн турш олон төрлийн нэмэлт үйл ажиллагаа, мэдээлэл авах боломжууд бий.[/su_quote]

Амьд жазз хөгжим, DJ тоглолтууд зэрэг соёлын байлаг хөтөлбөртэй. Үдээс хойшхи хөгжмийн хамтлагуудын онцлох тоглолт нь 16:00 цагаас эхлэх Монголын алдарт Шар Айраг хамтлагийн тусгай амьд тоглолт байх болно. Түүнчлэн ЭСЯ-ны кино танхимд 14.30 цагаас хүүхэлдэйн кино, 15.15 цагт Чехийн алдарт Осмы киног үзүүлнэ.

Хүүхэдтэй гэр бүлүүд хийлсэн үсэрдэг шилтгээнд тоглох, спортын үйл ажиллагаа, хүүхэлдэйн театр болон бусад зугаатай хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой хүүхдүүдэд зориулсан тусгай бүсэд зочлох боломжтой.

Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопил:

[su_quote]"Чехийн ЭСЯ-ны хамт олон хүн бүрийг Чех-Монголын нөхөрлөлийг тэмдэглэх зугаатай Фестивальдаа урьж байгаадаа баяртай байна. Энэ бол Улаанбаатар хотод олон нийтэд чех соёл, хоол хүнс, хэлийг танилцуулан, хамтдаа баярлах сайхан боломж бөгөөд та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж, оролцохыг тэсэн ядан хүлээж байна" гэжээ.[/su_quote]

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.