22 өдөр үргэлжилсэн "Огцрох амархан" жагсаалаас бид юутай үлдэв?

22 өдөр үргэлжилсэн "Огцрох амархан" жагсаалаас бид юутай үлдэв?

"Огцрох амархан" жагсаал 22 өдөр үргэлжилж, өнөөдөр/2025.06.02/ хаалтаа хийж байна. Тус жагсаал анх 05-р сарын 10-нд эхэлсэн бөгөөд энэ хугацаанд нийт 100 мянга гаруй хүн цаасан дээр дэмжин гарын үсгээ зурж,  дамжуулж 60 мянга гаруй хүн цахимаар саналаа өгч, зөвхөн "Огцрох амархан" пэйжээр дамжуулж фэйсбүүк хуудаснаа 15 сая, инстаграмд 16 сая хүнд нөлөөлжээ. Жагсагчид жагсаалын турш гурван шаардлагыг тавьж ирсэн юм.

1-рт, Үндсэн хуульд хуульд өөрчлөлт оруулахгүй,

2-рт, Ерөнхий сайд огцроод, орлогоо нотлох,

3-рт, Дараагийн Засгийн газар эвсэл бүрдүүлэхгүй байх

Дээрх гурван шаардлага гурвуулаа биелэсэн гэж үзэж, жагсаалыг хааж байгаагаа зохион байгуулагчид онцоллоо. Уг жагсаалыг зохион байгуулж, эхлүүлсэн залуус юу хэлснийг онцолж хүргэе.

[su_quote]Сэтгүүлзүйн "Nest" төвийн уран бүтээлч Ж.Өнөмөнх: Хариуцлага тооцож болдог юм байна гэдгийг харуулсан нь том ололт[/su_quote]

9b08252b 42cf 45b0 9969 7ee350233787 300x207

-Бид энэ жагсаалыг анх эхлүүлэхдээ Ерөнхий сайдыг "оролгоо нотол" гэсэн шаардлага тавьж, түүнийгээ өргөтгөөд, өргөтгөсөн шаардлага маань 3 үндсэн шаардлага болсон. Энэ шаардлагуудаа тодорхой хувиар биелсэн гэж үзэж байна. Бид бүхэн өнөөдрийг баярлах өдөр гэж харахгүй байна. Хүн бүр өөр өөр байр суурьтай байгаа нь мэдээж.

Гэхдээ миний байр сууринаас харахад сайд, гишүүдэд хариуцлага тооцох боломжтой юм байна гэдгийг харууллаа.

Бидний үзэл бодолоо илэрхийлэхэд хумигдаж буй орон зай тэлэх боломжтой болж байна. Мөн өмнөх үеийн улс төрөөс одоо үеийн улс төрд тавигдаж байгаа залуусын шаарлага өөр болж байна гэдгийг харууллаа.

2028 оны УИХ-д нэр дэвших улс төрчид, улс төрийн намууд ер нь залуучууд руу чиглэсэн бодлого болон өөр тактикаар ажиллах үе ирсэн гэж бодож байна

[su_quote]Эдийн засагч Ц.Лут-Очир: Ямартай ч огцрууллаа. Одоо орлогоо нотлохыг шаардана![/su_quote]

3492d987 f052 414c 8d13 09baa8e14942 300x209

-Ямартай ч огцрууллаа. Одоо орлогоо нотлохыг шаардана. Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь хэт давсан тансаг хэрэглээний зардлууд байна. Түүнийг яаж, хаанаас гарсныг шалгахыг АТГ, УЕПГ-аас шаардах ёстой. Хэрэв АТГ шалгахгүй бол бид АТГ-ыг ч ажлаа хийхийг шаардаж болно.

Залуус ухаалаг байлаа. Жагсаалаа булаалгасангүй. Гурван жилийн өмнө үүнээс олон залуус жагссан. "Огцор" гэдэг жагсаалаа "Ажлаа хий" болгож булаалгаж байсан түүхтэй. Харин энэ удаа урдын алдаанаасаа суралцсан, ухаалаг, тууштай байсан.

Түүний үндсэн дээр үр дүнд хүрлээ. Мэдээж улс төрийн тохироо ч бас бүрдсэн байх. Нүглийн тулам дүүрсэн учраас л нам дотроосоо хүртэл энэ хүнийг солих тухай ярьж байна шүү дээ.

[su_quote]Судлаач М.Энхбадрал: Ирэх жил бид нэг нэвтрүүлгийг 20 сувгаар зэрэг үзэхгүй байх гэж найдаж байна[/su_quote]

d2ecf012 9630 4e7a 905f 77cfe43bd6e1 300x213

-Өнөөдөр амжилтын, баярын цуглаан болж байгаад баяртай байна. Энэ жагсаал бол сүүлийн олон жилийн хугацаанд тайван замаар жагсаад, шаардлагаа биелүүлж чадсан нь маш гоё.

Энэ жагсаалаас үлдэх хамгийн том өв бол соёл нь.

Залуус цуглаад, нэгдээд, ёсзүйн, улс төрийн хариуцлага нэхэж чаддагийг харуулсан. Эхэндээ залуус байсан, сүүлдээ яг эрх чөлөөгөө хамгаалах гэсэн, засаглалаа сайжруулъя гэсэн олон нийтийн жагсаал болж хувирсан.

Энэ сайн жишиг олон эерэг нөлөөг авчирна. Тухайлбал, дараа дараагийн Засгийн газрууд, улс төрчид, албан тушаалтнууд хэт вакумжиж, олон нийтээсээ хэт холдож, олон нийтийг удирдаж, чиглүүлж болно гэдэг байдлаасаа нэг алхам ухарсан гэж найдаж байна.

Өмнө нь бол троллуудаар, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр, инфлүүнсерүүдээр олон нийтийн санаа бодлыг хайрцаглаж, чиглүүлдэг, удирддаг нь манай засаглалын үндсэн хэлбэр болчихсон байсан. Үүнийг пи арын засаглал гэдэг. Бид үүнийг тодорхой хэмжээнд сааруулсан, сулруулсан гэж найдаж байна.

[su_quote]Ирэх жил бид нэг нэвтрүүлгийг 20 сувгаар зэрэг үзэхгүй байх гэж найдаж байна. Бид тэрийг зогсоож чадсан байх гэж итгэж байна. Хэрэв ийм үйл явдал давтагдвал хүлээн зөвшөөрөхгүйгээр таслан зогсоож чадах бүл, бүтэц үүссэн. [/su_quote]

Цаашдаа иргэдээ сонсдог, ил тод байдаг, ёсзүйн алдаа гаргасан бол хариуцлага хүлээдэг жишгийг үлдээх нь хамгийн том давуу тал.

Жагсаал цуглаанд хүмүүс итгэхээ больчихсон, ямар нэг төлбөртэй, далд зорилогтой гэсэн хандлага тогтоод, ард түмний итгэл алдарсан байсан итгэлийг сэргээж чадсан нь энэ жагсаалын хамгийн том өв.

Цаашдаа 10,20,30 жил үргэлжлэх соёлын өөрчлөлтийг олж авч чадсан. Жагсаалын хугацаанд зохион байгуулагчдын хувьд эрсдэлтэй нөхцөл байдалдл зөндөө орсон. Гэхдээ олон нийтийн зоригийг мохоохгүйн тулд бид зарлаагүй. Гэхдээ өнөөдөр ард нь гарсан байна.

[su_quote]Хувиараа бизнес эрхлэгч Б.Амин-Эрдэнэ: Ажилд авсан хүмүүсээ халж сурцгаая![/su_quote]

f57b7907 2e91 420f 9162 92b9765fbd9d 300x191

-Ерөнхий сайд огцорсон явдал нь ямар нэг баяр хүргэх зүйл байх ёсгүй. Харин бид баяр хүргэдэг зүйл болтол нь явсан юм шиг санагдаж байна. Миний хувьд сайдынхаа үгээр хариулья: "Япон болон Солонгос улсад маш жижиг асуудал дээр сайд, гишүүд нь уучлалт гуйгаад огцордог" Манай улсад ч энэ жишиг тогтоосой гэж хүсэж байна.

Одоо ажил төрлөө хийж, өр ширээ дарАХ, хувийн амьдралдаа түлхүү анхаарлаа хандуулая даа. Ажилд авсан хүмүүсээ халж сурцгаая гэж залуустаа уриалмаар бaйна.

Мөн миний бодлоор энэ жагсаалын хамгийн том ололт бол өчигдөр болж өнгөрсөн УИХ-ын чуулганыг Z үеийнхэн хамгын их үзсэн хуралдаан болсон гэж бодож байна.

[su_quote]Чөлөөт уран бүтээлч О.Пагма/Цотан/: Энэ жагсаалын үр дүнд Ардчилалд итгэх хүмүүсийн тоог нэмэгдүүлсэн гэж бодож байна[/su_quote]

6908c20c 2e35 40f9 81c5 afa614777859 300x207

-Өнөөдөртөө нийлээд жагсагчид маань нийт 22 өдөр тасралтгүй тууштай жагслаа. Цаг агаарын нөхцөл байдал муу байсан ч мөн жагсаалыг бусниулах хүмүүс байсан ч, жагсаалд оролцогчидын тоо их бага байсан ч бид жагсаалаа үргэлжлүүллээ. Ингэж жагссан жагсаалын үр дүнд Ардчилалд итгэх хүмүүсийн тоог нэмэгдүүлсэн гэж бодож байна.

Бидний жагсаалыг дамжуулсан нийт хэвлэл мэдээллийн байгууллагууддаа баярлалаа. Ялангуяа Record.mn хамт олонд туйлын их талархаж байна.

Мөн үзэл бодолдоо үнэнч байж жагсаалд оролцсон жагсагч нартаа, зохион байгуулсан залуустаа маш их баярлалаа. Залуус та бүхний пост болон комент ч гэсэн та бүхний оролцоо юм шүү.

[su_quote]Иргэн Ц.Чинбат: Тэмцэл дуусаагүй. УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх ёстой![/su_quote]

95ce3f78 7b62 4954 8aae 68c79bb3c9fa 300x175

- Бүгдэд баяр хүргэе! Гэхдээ тэмцэл дуусаагүй. Орлогыг нь нотлуулах ёстой! УИХ-аас нь түдгэлзүүлэх ёстой. Байнгын хорооны хурал дээр "ард түмэн миний талд" гэж яриад байх юм. УИХ дээр бас "авлигын сүлжээ байна. Ард түмэнтэйгээ хамт тэмцэнэ" гэж ярьж байна. Энд эрх чөлөө, ардчилсан тогтолцоонтоо хайртай хүмүүс өөрийг нь огцор, орлогоо нотол гээд байхад "ард түмэн миний талд" гэж яриад байгааг би үнэхээр ойлгохгүй байна.

Дүү нартаа үнэхээр баярлалаа. Та нараар үнэхээр бахархаж байна. 2023 онд Хэлмэгдэгсдийн хөшөөнд 4-5-уулаа жагсаад гарч ирсэн. Намайг цагдаад баригдаад явж байхад энэ ардчилланы анхдагчид болсон Үүл, Сосорбарам ах нар "Монголын ардчилал ингээд мөхөж байгаа юм биш үү, Чинбаа" гээд уйлж байсан.

Миний итгэл унтраагүй юм аа. Би залуусыг гарч ирнэ гэж итгэж байсан юм. Үнэхээр их баярлалаа, та нарт.

Жич: Уг жагсаалыг анхлан санаачилсан Ноорог.мн сайтын үүсгэн байгуулан О.Уламсайхан жагсаалын сүүлийн өдөр 11:00 цагтаа хараахан ирж амжаагүй байсан учир бид ярилцлага авч амжаагүйг дурдъя.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.